Мексик: Цэргүүд 17 гектар талбай бүхий марихуаны тариаланг илрүүлжээ
2021, 9 сарын 27. 15:070

Мексикийн армийн мэдээлж байгаагаар цэргүүд өнгөрөгч ням гарагт хойд хилтэй залгаа орших Чихуахуа мужид 17.4 гектар талбайтай марихуаны тариаланг илрүүлсэн байна.

Тариаланг ирүүлсэн армийн хэлснээр тухайн тариалангийн талбайгаас жилд нийт 11 тонн марихуаны ургац хураах боломжтой гэнэ.

Тариалангийн талбайг тус мужийн Крийл гэх тосгоноос холгүйхэн, алслагдмал бүсээс олсон байна.

Хэдийгээр Мексик улсын дээд шүүхээс засгийн газартаа хандаж, марихуаныг хувийн хэрэгцээнд ашиглах болон тодорхой хэмжээгээр тариалах зөвшөөрөл олгохыг тушаасан ч энэ мэт их хэмжээгээр тариалах нь хууль бус юм.

Тийнхүү цэргүүд марихуаны том бутнуудыг тайрч, шатаах арга хэмжээ авсан гэж мэдэгджээ.


Эх сурвалж: ABC News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35