Реппер Juice WRLD агсны сүйт бүсгүй өөрсдийн хавьтаж буй бичлэгийг худалдахаар болжээ
1 сарын 19. 14:500

Lucid Dream дуугаараа олноо танил болсон реппер Juice WRLD буюу Жэйрад Энтони Хижжинс 2019 онд 21 насандаа таалал төгссөн билээ. Хожим цагдаагийн байгууллагаас түүний үхлийн шалтгааныг тогтоосон бөгөөд тэдний баталснаар реппер мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан юм. Тийн харамсалтайгаар амиа алдахдаа залуу уран бүтээлч нь сүй тавьсан байсан билээ.

Түүний сүйт бүсгүй асанг Алли Лотти хэмээдэг ба тэрээр Инстаграм платформ дээр чамгүй нөлөө бүхий нэгэн юм. Хос хоёрын хувьд 2018 оноос үерхэж эхлэн төдөлгүй сүй тавиад байжээ.

Гэвч саяхан Алли Лотти нэгэн мэдэгдэл гаргасан нь түүнийг хүмүүс хос хоёрын секс бичлэгээр сүрдүүлэх болсон тул тэр өөрөө бичлэгийг олон нийтэд цацахаар төлөвлөсөн гэсэн байна. Улмаар түүний төлөвлөгөө ёсоор Алли Лотти секс бичлэгээ OnlyFans платформ дээр 29.99 ам.доллароор худалдаж, бичлэгийн хамтаар өөрийн нүцгэн зургуудыг ч хавсаргах гэнэ.

Гэсэн хэдий ч репперийн шүтэн бишрэгчдийн зүгээс түүний үгэнд үнэмшээгүйгээр зогсохгүй Алли Лоттиг амар аргаар, нас барсан хүний нэр хүндийг шимэгчлэн мөнгө олохоор оролдож байна хэмээн буруушаасан байна.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
1
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35