Хэрхэн ажлаа хайрладаг болох вэ?
2021, 10 сарын 6. 18:000

Ажил гэдэг хүний амьдралын томоохон хэсэг юм. Хийж байгаа ажлаа дурлаж, хайрлаж хийснээр гарах үр дүн таны төсөөлснөөс ч их байх нь бий.

Хүмүүс өөрийн дуртай зүйлийг хийж байгаа үед тэд илүү аз жаргалтай, амжилттай явдаг. Тэд илүү цагаар ажиллаж, ажил дээрээ олон найз нөхөдтэй болж, өөрт гарсан ихэнх цагийг хэрхэн хийж буй ажлаа илүү сайн хийх вэ гэж бодоход зарцуулдаг юм. Мөн хамтран ажиллагсдынхаа ажил дээр гүйцэтгэх үүрэг, ажлаа хэрхэн хийдэг тухайд асуун ярилцаж, туршлага солилцсоноор өөрийн ажлыг илүү бүтээмж сайтай хийхэд туслах олон санааг дэвшүүлж байдаг.

Рэй Уайтын бичсэн “Аз жаргал хийгээд амжилтаа холбох нь” номонд, ““Таны ажил бол таны амьдралын томоохон хэсэг. Харин хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байх нь та өөрийгөө хамгийн шилдэг ажлыг хийж байна гэж итгэхэд оршино. Харин хамгийн шилдэг ажил бол таны дурласан ажил байдаг” -Стив Жобс” гэсэн байдаг ажээ. Тэгвэл энэхүү номын хүрээнд хийж байгаа ажлаа хэрхэн жаргаж хийх аргыг бид хуваалцъя.

Ажлаа урла

Магадгүй та ажлаа солихгүйгээр ажилдаа дуртай болох арга хайж болох юм. Тэгвэл та туршиж болох хэд хэдэн арга бий. Үүнд: оффист өнгөрүүлэх цагаа ердийнхөөс өөр хэмнэлээр төлөвлөх, өөрийн үүрэг хариуцлагыг дахин боловсруулах, мөн хандлагаа өөрчлөх гэх мэт.

Байнга л хийдэг ажилдаа багахан оруулж өгснөөр та өөрийн ур чадварыг сорьж, ажлаа гэх дур хүслээ хөглөж болно. Улмаар нэг хэвийн л хийдэг байсан ажил тань танд сонирхолтой санагдаж ч болно шүү дээ.

Үүнд нэг жишээ авбал, нэгэн байгууллагын үйлчлэгч эмэгтэй өөрийгөө огтоос үйлчлэгч гэж боддоггүйгээр барахгүй өөрийн үүргийг “хүүхдүүдээ” аз жаргалтай, үр бүтээмжтэй суух нөхцөлөөр хангах гэдэгт итгэдэг нэгэн байжээ. Хүүхдүүд гэдэг нь компанийн залуу ажилчид юм л даа. Тэр үргэлж хүүхдүүддээ анхаарал халамж тавьж, өглөө ажил дээр ирэхэд халуун кофетой угтаж, аяга таваг нь цэвэрхэн, тавилга, ширээ нь цэгцтэй байх тал дээр онцгойлон анхаардаг.

Гэтэл өнгөрсөн долоо хоногт тэр агуулахыг цэгцэлж гарчээ. Учир шалтгааныг асуувал хүүхдүүдийнх нь ширээ бичиг цаасаар дүүрч, замбараагүй болсон тул эмхлэх шаардлагатай гэж үзсэн нь тэр. Тийнхүү үйлчлэгч цэвэрлэгээний ажлыг төвөгшөөлгүй хийх шалтгаанаа өөртөө гаргаж өгсөн байгаа юм. Агуулах цэвэрлэчихвэл хэзээ хэрэглэгдэх нь тодорхойгүй бичиг баримтуудыг агуулах зай гарна. Харин тэнд зай гаргачихвал “хүүхдүүдийн” ширээ цэгцтэй болно. “Хүүхдүүдийн” ширээ цэгцтэй бол тэд ажлаа илүү тухтай, үр бүтээмжтэй хийнэ. Тийнхүү ажлаа тухтай, үр бүтээмж өндөртэй хийх хүмүүс аз жаргалтай байна шүү дээ. Энэ мэтээр өөрийн үүргийг багахан өөрчлөхөд л та ажилдаа дахиад л дурлаж болно.

Холбоо тогтоо

Ажлаа хэрхэн хийх, өөрийн үүрэг хариуцлагыг хэрхэн хүлээн авах нь хийж буй ажлаа хайрлахад шаардагдах чухал хүчин зүйл. Тэгвэл өөрийн дур хүслийг хөглөхийн тулд өөр юу хийж болох вэ? Рэй Уайтын зөвлөж байгаагаар, харилцаа холбоог эрэлхийлж болох гэнэ. Танай байгууллагын ажилчид байгууллагынхаа алсын хараа, үнэ цэнтэй хөл нийлүүлэн алхдаг уу? Танай байгууллага ажилтнууддаа өөрсдийн хүрч чадахаас илүү том зорилго тавьж өгдөг үү? Ажлын тань хамт олон ажил дээрээ найз нөхөд, нэг баг хамт олон шиг байж чаддаг уу? Тэд нэг нэгнийхээ ажилд тусалж, нэгнийгээ амжилтад хүрэхэд тусалж чадах уу? гэх зэрэг асуултыг өөртөө тавьж үзэх хэрэгтэй гэнэ. Хэрэв таны хариулт тань таалагдахгүй байвал өөрчлөлтийг эхлэх цэгээ та оллоо гэсэн үг.

Мөн эцэст нь гэж хэлэхэд та ажилдаа дургүй байсан ч ажил тань таны амьдралд эерэг нөлөө авчирдаг байж болно. Жишээ нь, таны хийж байгаа ажил таны дур хүслийг хөглөдөггүй байж болно. Гэхдээ та тухайн ажлыг хийснээр өөрийн дуртай зүйлсийг хийх боломжийг бүрдүүлдэг байж болох шүү дээ. Гол нь өөрийн ажлыг төвөгшөөж үзэхгүй байхад л оршино.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35