HRMorning: Тушаал дэвшсэн ажилтнууд ажлаасаа гарах үзэгдэл их байдаг уу?
9 сарын 11. 19:320

Ажилтнуудын хичээл зүтгэл, хөдөлмөрийг үнэлэх хамгийн том илэрхийлэл бол тушаал дэвшүүлэх байдаг. Тушаал дэвшүүлэх нь ажилтнуудад зөв зам дээрээ явж байгаагийн дохио болдог бөгөөд тэднийг карьераа өсгөхөд түлхэц болж өгөх нь ч бий.

Гэвч саяхан боловсруулсан нэгэн судалгаагаар ажилтнуудыг тушаал дэвшүүлэхтэй зэрэгцсэн өөр нэгэн үр дагавар гардаг гэсэн дүгнэлт гарчээ. Тодруулбал, байгууллагын зүгээс ажилтныг тушаал дэвшүүлэхдээ байгууллага доторх өсөлт хөгжлийг харж байдаг бол судалгаагаар, тушаал дэвшсэн ажилтан ажлаасаа гарах нь нийтлэг байдаг гэнэ.

Нарийвчлан авч үзвэл, ажилтнууд тушаал дэвшсэнээс хойш нэг сарын дотор ажлаасаа гарах үзэгдэл 29 хувьтай байсан бол тушаал дэвшээгүй ажилтнууд ажлаасаа гарах үзэгдэл ердөө 18 хувьтай байсан юм. Үүнээс дүгнэвэл, тушаал дэвшсэн ажилтнууд ажлаасаа гарах магадлал бусад ажилтнуудаас гуравны хоёроор их байдаг ажээ.

Тэгвэл яагаад тушаал дэвшсэн ажилтнууд ажлаасаа гарах нь их байна вэ?

  • Туршлага дутах

Тушаал дэвшинэ гэдэг ердөө л нэг орон тооны нэр өөрчлөгдөх асуудал биш. Үүний зэрэгцээ ажилтанд ногдох хариуцлага ч нэмэгдэж байдаг. Тиймээс гэнэт тушаал дэвших нь хүн бүрийн давж гарах ачаалал байдаггүй. Улмаар байгууллагын зүгээс тодорхой сургалт, дадлагажуулах хөтөлбөргүйгээр ажилтнаа тушаал дэвшүүлбээс ажилтанд ирэх ачаалал үлэмж ихсэж, ажлаас халшрах шинж илэрдэг байна. Үүнээс үүдэн ажилтан тушаал дэвшихийг баярлан хүлээж авахаас илүүтэйгээр хариуцлагаас зайлсхийн ажлаасаа гардаг ажээ.

  • Ажилтны өөртөө итгэх итгэл нэмэгдэх

Албан тушаал ахихын хэрээх ажилтнуудын өөртөө итгэх итгэл нэмэгддэг. Улмаар өөртөө итгэх итгэл нэмэгдсэн ажилтнууд өөр байгууллагад ч илүү амжилттай ажиллаж чадахаа ухаарснаар ажлаасаа гарах нь элбэг байдаг юм.

Тэгвэл энэ үзэгдлээс хэрхэн сэргийлэх вэ?

  • Тушаал дэвшүүлэхийн өмнөх төлөвлөгөөг боловсруулах

Холбогдох мэргэжлийн сургалт, семинарыг ажлын цагт нь уялдуулж, ажилтнаа шинэ албан тушаалд нь бэлтгэх цагийг гаргах.

  • Сурч хөгжих боломжоор хангах

Ажилтны хариуцлага нэмэгдэх тусам өөртөө зарцуулах цаг багасдаг. Тиймээс тушаал дэвшүүлэхтэйгээ зэрэгцэн тухайн хүнд өөртөө цаг зарцуулах боломжийг бүрдүүлж өгөөрэй.

  • Ажилтнуудын харилцаа холбоонд анхаарах

Ажилтнууд тушаал дэвшсэнээр хамт олноосоо ялгарч, зарим тохиолдолд олноос тусгаарлагдах нь бий. Тиймээс үүнээс сэргийлэн холбогдох арга хэмжээг авч, ажилтнуудынхаа харилцаа холбоог сайжруулахад анхаараарай.


Эх сурвалж: HR Morning

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
2
0
0
2
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2023/12/05: Тойм мэдээ
02023-12-6 10:24
Alaska Airlines компани Hawaiian Airlines-ийг 1.9 тэрбум ам.доллароор худалдаж авахаар болжээ
02023-12-6 7:19
Meta-гийн хувьцаа эрчимтэй өсөж буй энэ үед Марк Зукерберг их хэмжээний хувьцаагаа борлуулжээ
02023-12-6 7:13
Балба улс ОХУ-аас өөрийн улсынх нь иргэншилтэй хүмүүсийг ажиллагаанд дайчлахгүй байхыг хүсжээ
2023-12-5 21:47
Израилийн арми Газын зурвасын өмнөд хэсэг дэх гол хот руу довтлох ажиллагаагаа эхэлжээ
2023-12-5 20:46
Судалгаагаар Z үеийнхний 63 хувь нь ажлын байран дээрээ сайн найзтай байдаг гэсэн дүн гарчээ
2023-12-5 19:25
Spotify зардлаа танах үүднээс 1,500 ажилтнаа орон тооны цомхотголд оруулах болжээ
02023-12-5 15:55
Биткоины ханш өнгөрөгч оны дөрөвдүгээр сараас хойш анх удаагаа 41,500 ам.долларыг давлаа
2023-12-5 13:13
2023/12/04: Тойм мэдээ
02023-12-5 10:54
Дэлхийн эдийн засагт Хятад улсын эзлэх хувь сүүлийн 28 жилийн хугацаанд анх удаа буурчээ
2023-12-5 7:46