"Шударга ёсонд хөөн хэлэлцэх хугацаа үгүй” гээд 100 настай өвгөн нацистад ял сонсгож магадгүй
2021, 10 сарын 8. 23:140

Залуудаа нацистын хорих лагерьт хамгаалагчаар ажиллаж байсан 100 настай өвөөг аллага үйлдэхэд тусалсан хэргээр шүүхэд өгчээ.

Франс-Пресс агентлагийн орон нутгийн цагаар 7-ны өдөр мэдээлснээр, нацистын хорих лагерийн хамгаалагч асан Иосеф Шульц нь 1942-1945 оны хооронд Заксенхаузен дахь нацистын хорих лагерьт 3518 хоригдлыг хөнөөхөд тусалсан хэргээр буруутгагдсан тухай онцлов.

Шульц өөрөө аллага үйлдээгүй боловч хамгаалагчаар ажиллаж байхдаа хоригдлуудыг хоморголон устгахад гар бие оролцож тусалсан гэх хэрэгт буруутгагдаж байгаа аж. Түүнчлэн 1942 онд ЗХУ-ын олзлогдсон цэргүүдийг буудаж хороосон, мөн “циклон Б” гэх хорт хий ашиглан хоригдлуудыг хөнөөсөн хэрэгт оролцож, зааж сургасан гэх үндэслэлээр ял сонсоход хүрээд байгаа юм.

Германы прокурорууд тус лагерт хоригдож байсан хүмүүсийг хэрхэн хөнөөснийг судалж байгаа боловч яг нарийн тогтоож чадаагүй байгаа аж. Өдгөө өндөр насыг наслаад буй Шульц "Би ичиж байна" хэмээх үгийг л давтан давтан хэлдэг байна.

Түүнийг тухайн үед яг ямар албан тушаалтай, ямар ажил үүргийн хуваарьтай байсан зэрэг нь тодорхойгүй байгаа бөгөөд 1947 оны орчим Зүүн Германд слесарь хийж байсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Тус хорих лагериас амьд үлдсэн хүмүүс болон амиа алдсан хоригдлууд тэдний гэр бүлийнхэнийг төлөөлж буй өмгөөлөгч Томас Уолтер "Шударга ёсонд хөөн хэлэлцэх хугацаа байхгүй" гээд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэхийг эцсээ хүртэл шаардах болно гэв.

Үүний зэрэгцээ Герман дахь дайны гэмт хэргийг мөрддөг холбооны тусгай прокурорын газар нь нацист дайны гэмт хэрэгтнүүдээс амьд үлдсэн сүүлчийн хүнийг ч шүүхийн өмнө дуудаж хариуцлага үүрүүлэх болно гэсэн байр сууриа илэрхийлжээ. Одоогоор үүнтэй холбоотой найм орчим хэрэг шалгагдаж байгаа юм.

Эх сурвалж: Korean Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04