Украин, Газын зурвас дахь дайны улмаас ялгарч буй хүлэмжийн хий байгаль орчинд заналхийлж эхэлжээ
1 сарын 22. 3:190

Орос-Украин болон Газын зурвас дахь дайны улмаас ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээ дэлхийн байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд очоод байгааг энэ талаарх судалгаанууд харуулсаар байна.

UPI агентлагийн орон нутгийн цагаар 19-ний өдөр нийтэлсэн судалгаагаар хоёр дахь жилдээ үргэлжилж буй Орос, Украины дайн Европын орнуудын жилийн хүлэмжийн хийн ялгарлаас давсан болохыг онцлов.

Украины Луйвийн Политехникийн Үндэсний Их Сургууль болон Польшийн WBS Их сургуулиудын хамтран хийсэн энэхүү судалгаанд тухайн хоёр улсын албан ёсны тайланд тусгагдаагүй дайны үеийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлын талаар судалсан байна.

Судлаачид “Эхний тооцооллоор Украин улсад дайн үргэлжилсэн 18 сарын хугацаанд нийт нүүрстөрөгчийн давхар исэл, метан, азотын ислийн ялгарлын хэмжээ 77MtCO2-eq (1Mt = 1 тэрбум кг, CO2-eq нь нүүрстөрөгчийн давхар исэл, хүлэмжийн хий болж хувирсан хэмжээг хэмжих нэгж) байсан ба энэ нь Австри, Португал, Унгарын жилийн нийт хүлэмжийн хийн ялгарлаас их байсан” талаар тайлбарлажээ.

Дайны үеэр хүлэмжийн хий ийнхүү их хэмжээгээр ялгарч буйн гол шалтгаан бол пуужин харвах, хөөргөх болон түүний дэлбэрэлтээс ялгарч буй хорт хий, цэрэг, армийн зориулалттай тээврийн хэрэгслээс гарах хорт хий, газрын тосны агуулахад гарсан түймэр, барилга байгууламж, үйлдвэрлэлийн дэд бүтцэд гарсан гал түймэр, ой мод, газар тариалангийн талбайн түймэр, модон байгууламжийг сүйтгэх зэргээс үүдэж байгаа аж.

Судлаачид "Дайнаас үүдэлтэй хүлэмжийн хий одоо агаар мандалд нэвчин орж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг, эрдэмтэд, бодлого боловсруулагчид уг асуудал болон түүний хор хөнөөлийн талаар мэдэх зайлшгүй шаардлагатай” гэж онцлон тэмдэглэв.

Цаашлаад Украины сэргээн босголттой холбоотойгоор ирээдүйд илүү их хүлэмжийн хий ялгарах төлөвтэй байгааг мөн нэмж дурдав. Хүлэмжийн хийн ялгаруулалт ихсэж байгаа явдалд Украиныг буруутгах биш, эзлэн түрэмгийлэл үйлдэж буй Оросыг буруутгах ёстой гэж судлаачид мөн дүгнэлтээ хэлжээ.

Газын зурвас дахь дайн ч үүнтэй ижил нөхцөл байдлыг үүсгээд байгаа аж. Израильтай хиллэдэг Йордан улсын Ярмук их сургуулийн судлаачид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Газын зурвас дахь дайны хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан” гэх судалгааны үр дүнг нийтэлсэн байна.

Тус тайлангийн үр дүнгээс харахад өнгөрөгч 10-р сарын 7-ны өдөр Газын зурваст дайн эхэлснээс хойших эхний 35 хоногийн дотор Израиль улс болон Хамас бүлэглэл нийт 63.04 сая тонн CO2eq хүлэмжийн хий ялгаруулжээ. Энэ нь Норвеги (41 сая тонн), Швед (38 сая тонн), Финланд (36 сая тонн) зэрэг Нордикийн томоохон орнуудын өнгөрсөн онд ялгаруулсан нүүрстөрөгчийн хэмжээнээс 1.5 дахин их байгаа юм.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01