Энэтхэг: Нүүрсний хомстлоос үүдэн эрчим хүчний хямрал нүүрлэж болзошгүй
2021, 10 сарын 11. 13:330

Дели хотын захирагч Арвинд Кежривалийн анхааруулснаар, БНЭУ-ын нийслэл Дели хот нүүрсний нөөцөө дуусаж байгаагаас үүдэн нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд ажиллахаа больж улмаар хот даяар эрчим хүчний хямрал нүүрлэж болохоор нөхцөл үүсжээ.

Мөн тус улсын зүүн болоод өмнөд хэсгийн хэд хэдэн бүсэд аль хэдийн эрчим хүчний хомстол үүссэн бөгөөд цахилгаан станцууд төлөвлөгөөгүй зогсолт хийж, цахилгаанаа танах болсон байна.

Арвинд Кежравалийн бямба гарагт хийсэн мэдэгдлээр, “Дели хот эрчим хүчний хямралд өртөж болзошгүй байна. Учир нь сүүлийн гурван сарын хугацаанд бид эрчим хүчний хангамжийн дутагдалтай нөхцөлд ажиллаа” хэмээсэн юм. Тийнхүү өөрийн Твиттер хуудаснаа ч мөн жиргээ бичсэн нь, “Би хувьдаа нөхцөл байдлыг маш ойроос ажиглаж байгаа. Бид ойртож буй хямралд өртөхгүйн тулд бүхий л чадлаа дайчлах болно” гэжээ.

Түүний зүгээс Энэтхэгийн ерөнхий сайд Наренда Модид хүсэлт хүргүүлсэн нь үүсээд буй нөхцөл байдлын хүрээнд даруй шаардлагатай арга хэмжээг авахыг шаардсан байна. Учир нь хямрал үнэхээр тохиох аваас эмнэлгийн үйл ажиллагаа болоод вакцин үйлдвэрлэлд ч доголдол үүсгэх ажээ.

Энэтхэг улсын хувьд эрчим хүчний 70 орчим хувийг нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд бүрдүүлдэг бөгөөд нүүрсний нийт 75 хувийг дотооддоо олборлодог юм.


Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35