Дэлхийн хамгийн өндөр эмэгтэйн Гиннесийн амжилтыг эзэмшигчээр Турк бүсгүй тодорчээ
2021, 10 сарын 14. 17:580

24 настай турк бүсгүй Румейса Гелги дэлхийн хамгийн өндөр эмэгтэй хэмээх амжилтын эзэмшигч болон Гиннесийн номонд бичигджээ.

13-ны өдөр Гиннесийн номонд дурдсанаар 215.16 см өндөртэй Гелги нь тус номонд хоёр дахь удаагаа бичигдэж байгаа гэжээ. Тэрээр анх 2014 онд 17 настай байхдаа дэлхийн хамгийн өндөр өсвөр насны эмэгтэй гэсэн амжилтаар бичигдэж байжээ.

Түүний ингэж хэт өндөр болсон шалтгаан нь "Weaver syndrome" хэмээх ховор тохиолдох өвчнөөс үүдэлтэй бөгөөд энэ өвчин нь хэт их өсөх, мөн хэд хэдэн хэвийн бус шинж тэмдгүүдийг үүсгэдэг байна.

 

 

Гэлги нь ихэвчлэн тэргэнцэр дээр сууж явдаг ба богино зайд дороо дугуйтай алхалт дэмжигчийн тусламжтайгаар өөрөө явдаг ажээ. Тэрээр энэхүү ховор тохиолддог өвчин болоод түүнээс болж зовж шаналж буй хүмүүсийн талаар олон нийтэд таниулах ажлыг хийдэг байна.

Ийнхүү Гелги нь Гиннесийн амжилтын эзэн болсноор дэлхийн хамгийн өндөр эрэгтэй болон эмэгтэй амжилтыг эзэмшигчид 2-уулаа турк улсын иргэд болоод байгаа юм. Дэлхийн хамгийн өндөр эрэгтэйн амжилтыг 251 см өндөр Турк эр эзэмшдэг байна. Энэ нь 2009 онд Хятад улсаас дэлхийн хамгийн өндөр эрэгтэй, эмэгтэй амжилтын эзэд хамтдаа бичигдэж байснаас хойш нэг улсаас хамтдаа Гиннесийн номонд бичигдэж буй анхны тохиолдол болжээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35