Израилийн арми Газын зурваст газраар дайралт хийх цар хүрээгээ тэлж, Хамасын 600 байг онилох болжээ
2023, 10 сарын 30. 19:140

Даваа гарагт Израилийн армийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлснээр, Израилийн Батлан хамгаалах хүчин Газын зурваст газраар хийх дайралтынхаа цар хүрээг тэлсээр, сүүлийн өдрүүдэд тус бүсэд байх Хамас бүлэглэлийн гэх нийт 600 байг онилсон дайралтыг хийж байгаа гэжээ.

Тэдний мэдэгдсэнээр, “Израилийн Батлан хамгаалах хүчний хувьд Газын зурвас дахь газраар хийх дайралтаа шөнө ч хийж байгаа. Үүнээс гадна өнгөрөгч хэдэн өдрийн хүрээнд Израилийн Батлан хамгаалах хүчин алан хядагчдын нийт 600 байнд цохилт өгөөд байна. Уг 600 байнд Хамас бүлэглэлийн зэвсгийн агуулах, танк эсэргүүцэгч пуужин харвадаг хэдэн арван байрлал хийгээд тэдний ашиглаж байсан нуувч, байрлаж байсан нуувч зэрэг багтсан.

Мөн Газын зурваст алан хядагч нартай мөргөлдөхөд Израилийн Батлан хамгаалах хүчний цэргүүд тэдэн рүү дайрахаар оролдож, барилга байгууламж, хонгилд нуугдаад байсан хэдэн арван алан хядагчийг устгасан. Шөнөдөө Израилийн Батлан хамгаалах хүчний цэргүүд зэвсэглэсэн алан хядагчид хийгээд тэдний танк эсэргүүцэгч пуужин харвадаг байрлалыг олж илрүүлсэн бөгөөд сөнөөгч онгоцоор тэдэнд цохилт өгсөн. Үүнээс үүдэн Хамас бүлэглэлийн цэргүүдийн байрлаж байсан байгууламж устаж, тэдний 20 гаруй алан хядагч устсан” гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35