Эрчим хүчний хямрал дэлхийн эдийн засгийн сэргэлтэд заналхийлж байна
2021, 10 сарын 15. 1:370

Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-ийн зүгээс дэлхий дахинд нүүрлээд байгаа эрчим хүчний хямрал нь цар тахлын улмаас зогсонги байдалд орсон дэлхийн эдийн засгийн сэргэх хугацааг хойшлуулж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.

Орон нутгийн цагаар 14-ний өдөр Ройтерс агентлагийн мэдээлснээр, ОУЭА-ийн зүгээс газрын тосны эрэлт ихсэж, инфляци нэмэгдэж, эдийн засгийн сэргэлт удааширч байгаа нь эрчим хүчний хямралын сөрөг үр дагавар гэж онцлов.

ОУЭА-аас гаргадаг газрын тосны зах зээлийн сар бүрийн тайланд дурдснаар “Нүүрс болон байгалийн хийн үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч, цахилгаан эрчим хүч байнга тасалдаж буй зэргээс шалтгаалан эрчим хүчний зарцуулалт өндөртэй үйлдвэрүүд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд газрын тосны салбар руу анхаарлаа хандуулахаас аргагүйд хүрсэн” гэжээ. "Эрчим хүчний үнэ нэмэгдэхийн хэрээр аж үйлдвэрлэлийн салбар доголдож, эдийн засгийн сэргэлт удаашран инфляцийн дарамт нэмэгдэж байна” гэж мөн тайлбаржээ. Ирэх онд дэлхий даяар газрын тосны эрэлт хэрэгцээ цар тахлын өмнөх үеийн түвшинд хүртэл өснө гэж ОУЭА таамаглаж байгаа аж.

Нэмж дурдахад, газрын тос олборлогч томоохон орнуудын зөвлөлдөх байгууллага болох ОПЕК+ нь энэ оны дөрөвдүгээр улиралд ойролцоогоор хоногт 700,000 баррель газрын тос олборлох төлөвлөгөөтэй байгаа нь хүлээгдэж буй эрэлтээс доогуур байгаа юм. Үүнээс харахад энэ оныг дуустал дэлхийн газрын тосны нийлүүлэлт эрэлтийг бүрэн хангахгүй нь тодорхой болж байх шиг байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35