Эдийн засгийн хямралтай байгаа Аргентин улс эрчим хүчний томоохон экспортлогч болох зорилт тавьжээ
2023, 7 сарын 25. 11:570

Сүүлийн үед эдийн засгийн хувьд хүндхэн байдалд байгаа Аргентин улс шинээр хийн хоолой барих зэргээр эрчим хүчний томоохон экспортлогч болохыг мөрөөдөж буй бололтой. Газрын хэвлий дэх арвин их баялгаа гадны орнуудад гаргаж валют олох төлөвлөгөө гаргажээ.

Financial Times сонины орон нутгийн цагаар 23-ны өдөр мэдээлснээр, Аргентины Патагония дахь занарын хийн ордоос гаргаж авсан байгалийн хий ойрын хугацаанд Нестор Киршнер хэмээх шинэ хоолойгоор дамжин Буэнос-Айрест ирэх гэнэ.

Патагониягийн занарын орд болох Бака Муерта нь дэлхийн хоёр дахь том занарын хийн орд юм. Үүнд 8.7 их наяд шоо метр байгалийн хий, 16.2 тэрбум баррель газрын тос агуулагдаж буй тооцоо бий. Үйлдвэрлэлийг Аргентины төрийн өмчит эрчим хүчний YPF компани удирддаг юм.

Тус улсын засгийн газар Аргентиныг цэвэр эрчим хүч экспортлогч орон болгох зорилт тавиад байгаа бөгөөд дамжуулах хоолойн ашиглалтыг уг зорилтоо гүйцэлдүүлэх боломж болгон харж буй нь энэ бололтой. 2018 онд Бака Муерта хотоос хийн олборлолт эхэлсэн боловч тээврийн дэд бүтэц байхгүйн улмаас түлшний асуудал үүсэж байсан удаатай. Харин энэ удаад бүтээн байгуулсан Нестор Киршнерийн хоолой 573 километриын урттай.

Эрчим хүчний сайд Флавиа Роён хэлэхдээ, "Хий дамжуулах хоолой нь хийн үйлдвэрлэл, экспортыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх төлөвлөгөөний эхний алхам бөгөөд ингэснээр цаашид дэлхий даяар экспортыг өргөжүүлэх болно" гэж мэдэгдэв. “Өнгөрсөн онд бид 4.6 тэрбум ам.долларын гадаад худалдааны алдагдалтай байсан бол 2030 он гэхэд 18 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллана” хэмээн тэрээр онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн эрчим хүч нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дараа орох Аргентины хоёр дахь том экспорт төдийгүй нэн шаардлагатай болоод буй ам.долларын эх үүсвэр болох найдвар байгааг дурджээ.

Тус улсын эдийн засгийн салбар сүүлийн 20 жилд тохиогоогүй хүндхэн хямралтай нүүр тулаад байгаа юм. Өнгөрсөн сард хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 115.6 хувиар өссөн байна. Энэ нь өнгөрөгч тавдугаар сар (114.2%), дөрөвдүгээр сар (108.8%)-аас өндөр байв. Инфляцын түвшин хэт өндөр байгаагийн улмаас песогийн ханш огцом унасан тул гадаад валютын нөөц ч доод хэмжээнд хүрээд байгаа аж.

Ийм нөхцөл байдалд валют олох боломжтой эрчим хүчний экспорт бага ч гэсэн хонгилын үзүүрт гэрэл асааж буй хэрэг юм. Rystad Energy зөвлөх компани “Хэрэв хөрөнгө оруулалтын хэмжээг зорилтот түвшинд хүргэж чадах аваас 2030 он гэхэд Бака Муерта ордоос олборлох газрын тосны хэмжээ өдөрт 1 сая баррелиас давж, одоогийн түвшнээс гурав дахин их хэмжээнд хүрэх болно” гэж таамагласан байна. Тэрчлэн саяхан Аргентин улс Европын холбоотой шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зураад байгаа билээ.

Гэвч харамсалтай нь инфляцын түвшин хэт өндөр байгаа нь хөрөнгө оруулалтад саад учруулах магадлалтай юм. Песогийн ханш огцом унасан өнөөгийн нөхцөл байдалд мөнгийг ямар ч хэмжээгээр эдийн засаг руу “цутгалаа” ч тийм сайн үр нөлөөг үзүүлэхэд хүнд. Аргентины Эрчим хүчний сайд асан Даниел Монтамарт "Шингэрүүлсэн байгалийн хийг экспортлох төлөвлөгөөнд дэд бүтэц болон олборлолтод томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай" гэж онцолсон юм.

Популист засгийн газар болон хувийн бизнесийг дэмжигч гэдгээрээ алдартай сөрөг хүчний нам хоёулаа ирэх аравдугаар сард зохион байгуулагдах ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө түүхий эдийн экспортыг эдийн засгаа тэлэх гол арга болгон харж буй бололтой хэмээн Financial Times сонин мэдээлэв.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35