Путин: Талибан бүлэглэлийг яаравчлан хүлээн зөвшөөрөхөө түр азнах хэрэгтэй
2021, 10 сарын 16. 0:500

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Талибан бүлэглэлийг Афганистаны удирдагч хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөхөө яаравчлан шийдэх хэрэггүй хэмээн мэдэгдэв.

Aссошиэйтед Пресс болон Tасс зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 15-ны өдөр Ерөнхийлөгч Путин Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн удирдагчидтай цахим уулзалт хийх үеэрээ "Талибанчуудын байгуулсан шилжилтийн засгийн газар нь Афганистан улсын бүх бүс нутгийг хамарч чадахгүй байгаа” гэж онцолсон юм. Тэрээр үргэлжлүүлэн “Та бүхэн тэдэнтэй харилцах шаардлагатай байгааг ойлгож байна, гэхдээ яарах хэрэггүй" гэж хэлээд "Бид энэ талаар хамтдаа ярилцах хэрэгтэй” гэжээ. “Бид Афганистан дахь зөвшилцлийн үйл явцыг дэмжиж, тус улсын нөхцөл байдлыг хэвийн болгоход туслах ёстой" гэж тэрээр мөн нэмж хэлэв.

ОХУ-ын засгийн газрын зүгээс энэ сарын 20-ны өдөр Талибан болон Афганистаны бусад бүлэглэлийг Москвад урьж, Афганистан улсын улс төр, нийгмийн байдлыг хэвийн болгох талаар яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа аж. Гэсэн хэдий ч энэ үеэр Путин өөрөө Талибаны төлөөлөгчидтэй уулзах бодолгүй байгаагаа хэлжээ.

ОХУ нь хуучин ЗХУ-ын үед Афганистан улстай бүтэн 10 жилийн турш дайтаж байсан бол өнгөрөгч 8-р сард Талибан бүлэглэл тус улсад хяналтаа тогтоосны дараа нийслэл Кабул хот дах элчин сайдын яамаа хэвийн ажиллуулж буй цөөн орнуудын нэг болоод буй юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35