Эл Сальвадор: Ерөнхийлөгч Букелег эсэргүүцэх жагсаал үргэлжилсээр...
2021, 10 сарын 18. 12:380

Ням гарагт Эл Сальвадор улсад 4000 орчим хүн ерөнхийлөгч Букелегийн засгийн газрыг эсэргүүцэн жагсжээ.

Тус улсын ерөнхийлөгч Наяиб Букеле өнгөрсөн сард биткоиныг улсын албан ёсны төлбөрийн хэрэгслээр тооцох тухай хуулийг баталснаас хойш ард иргэдээсээ ихээхэн шүүмжлэл хүлээх болсон юм. Гэвч тэрээр эсэргүүцлийг хүлээн авалгүй харин ч өөрийгөө “хамгийн янзтай дарангуйлагч” гэж тодорхойлоод амжсан байна.

Salvadorans march against Bukele's economic and judicial policies - France  24

Сан Сальвадорын гудамжаар алхах жагсагчид биткоиныг төлбөрийн хэрэгслээр зөвшөөрөх тухай хуулийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн лоозон, үзүүлэн барьж явсан юм. Түүнчлэн Дээд шүүхийг огцрохыг шаардаж, Букелег дахин ерөнхийлөгчид дэвшихийг эсэргүүцэж байгаагаа ч илэрхийлжээ. Одоогоор Букеле ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх эсэх нь тодорхойгүй байгаа ч магадлал өндөр байгаа юм.

Жагсагчид гудамжаар алхахдаа, “Эл Сальвадор улс юу хүсэж байна вэ? Дарангуйлагчийг зайлуулахыг хүсэж байна” хэмээн хоолой нийлүүлэн орилж явсан байна. Мөн Букелетэй төстэй хүүхэлдэй ч урлаж, шатаажээ.

Anti-government protests in El Salvador - News Concerns

Харин жагсаалын хариуд Букеле “бүтэлгүйтэл” хэмээн тодорхойлсон юм. Тэрээр, “Жагсаал бол бүтэлгүйтэл гэдгийг тэд мэдэж байгаа. Энд хэн ч тэдэнд итгэхээ больсон” хэмээжээ.


Эх сурвалж: The Hill

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35