Хэт боловсруулсан хүнс олон төрлийн өвчлөлд хүргэдэг болохыг тогтоожээ
3 сарын 1. 15:350

Хэт боловсруулсан хоол хүнс нь зүрхний өвчин, хорт хавдар, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин, сэтгэцийн эрүүл мэнд, эрт нас барах эрсдэл зэрэг эрүүл мэндэд сөрөг нөлөө бүхий 32 хүчин зүйлтэй шууд холбоотой болохыг саяхан явуулсан судалгаагаар тогтоожээ.

Дэлхий хэмжээнд эрдэнэшиш агуулсан өглөөний хуурай хоол, уураг агуулсан амттан, хийжүүлсэн ундаа, бэлэн хоол, түргэн хоол гэх мэт хэт боловсруулсан хүнсний хэрэглээ хурдацтай нэмэгдэж байгаа өнөө үед уг судалгааны дүнг танилцуулж байна. Их Британи, АНУ-ын хүн амын хоол хүнсний талаас илүү хувь нь хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээс бүрддэг. Зарим хүмүүсийн хувьд, ялангуяа залуу, ядуу хүмүүсийн хувьд ийм төрлийн бүтээгдэхүүн нь хоол хүнсний 80 хувийг бүрдүүлэх нь ердийн үзэгдэл болжээ.

British Medical Journal сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны үр дүнд дурдсанаар, хэт боловсруулсан бүтээгдэхүүн ихтэй хоолны дэглэм нь эрүүл мэндэд олон талаар хор хөнөөл учруулж болзошгүйг харуулж байна. Нийтдээ 10 сая орчим хүнийг хамарсан судалгаа нь ийм төрлийн хүнсний хэрэглээг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай байгааг харууллаа. Энэхүү судалгаанд АНУ-ын Жонс Хопкинс Блумбергийн нийгмийн эрүүл мэндийн сургууль, Сиднейн их сургууль, Францын Sorbonne их сургуулийн мэргэжилтнүүд оролцсон байна.

“Ерөнхийд нь авч үзвэл, хэт боловсруулсан хоол хүнс ба нас баралт, хорт хавдар, сэтгэц, амьсгалын зам, зүрх судас, ходоод гэдэс, бодисын солилцоо зэрэг эрүүл мэндийн 32 үзүүлэлтийн хооронд шууд холбоо хамаарал байгаа нь илэрсэн” гэж судлаачид дүгнэжээ. Ийм дүгнэлт нь хүмүүсийн эрүүл мэндийг сайжруулахын тулд хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг багасгахад чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн цогц арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байна.

Савласан гурилан бүтээгдэхүүн, хөнгөн зууш, хийжүүлсэн ундаа, эрдэнэ шиш агуулсан өглөөний хуурай хоол эсвэл бэлэн хоол зэрэг хэт боловсруулсан хоол хүнс нь үйлдвэрлэлийн олон дамжлагаар ордог бөгөөд ихэвчлэн өнгө, амт оруулагч болон бусад нэмэлтүүдийг агуулдаг. Эдгээр бүтээгдэхүүн нь элсэн чихэр, өөх тос, давс их хэмжээгээр агуулдаг, харин аминдэмийн ба эслэгийн агууламж багатай байдаг. Өмнө нь хэт боловсруулсан бүтээгдэхүүн нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг байсан боловч үүнийг нотлох иж бүрэн судалгааг хийгээгүй байжээ.


Эх сурвалж: The Guardian /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02