FIFA: 2026 оноос ДАШТ-ийг хоёр жил тутамд зохион байгуулахаар төлөвлөж байна
2021, 10 сарын 20. 21:500

Олон улсын хөлбөмбөгийн холбооны зүгээс (FIFA) 2026 оноос эхлэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жил тутамд зохион байгуулах төлөвлөгөөг олон нийтэд эрчимтэйгээр сурталчилж эхлээд байна.

Саяхан гадаадын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, ДАШТ-ийг хоёр жил тутамд зохион байгуулах FIFA-гийн удирдах хорооны төлөвлөгөөг танилцуулсан талаар онцолжээ. ДАШТ-ий одоогийн дөрвөн жилийн мөчлөгийн халж, хоёр жил тутамд зохион байгуулах төлөвлөгөө гаргаснаа FIFA-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино олон нийтэд мэдэгджээ.

Инфантино хэлэхдээ "Хоёр жилд нэг удаа зохион байгуулагдсан ч энэ нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чанар, нэр хүндэд нөлөөлөхгүй юм” гэжээ. Тэрээр үргэлжлүүлэн “2026 онд 48 улс оролцох нь аль хэдийн шийдэгдсэн" бөгөөд “харин одоо ДАШТ-ийг хоёр жилд нэг удаа, эсвэл дөрвөн жилд нэг удаа зохион байгуулах уу гэдгийг эцэслэн шийдэх цаг болсон” хэмээв.

FIFA-гийн зүгээс дэлхийн улс орнууд болоод тоглогчдод оролцох тэгш боломжийг олгох үүднээс зохион байгуулах мөчлөгийг богиносгох шийдвэр гаргасан гэжээ. Инфантино хэлэхдээ "ямарваа нэгэн үйл явдлын нэр хүнд нь түүний давтамжаас бус чанараас нь шалтгаалдаг. Жил бүр Супер цом, Уимблдон эсвэл Аваргуудын лиг болдог ч бид эдгээр тэмцээнүүдийг тэсэн ядан хүлээдэг шүү дээ” хэмээн онцолжээ.

Одоогийн байдлаар шигшээ баг бүр 3-р сараас 11-р сар хүртэл ДАШТ-ий бүсийн урьдчилсан шатны тэмцээнд таван үеээр оролцдог юм. Харин тус байгууллагын зүгээс дээрх мөрдөж буй журмыг цуцалж, жилд 2 удаа буюу 3 болон 10-р сард тоглолтуудыг явуулбал ДАШТ-ийг хоёр жил тутамд зохион байгуулах боломжтой болно гэсэн байр суурьтай байгаа аж.

Гэхдээ улс орнуудын хөлбөмбөгийн холбоодууд, клубууд болон тоглогчид, хөгжөөн дэмжигчид энэхүү шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсээр байна. Учир нь олон улсын чанартай тэмцээн уралдааны үеэр тоглогчид гэмтэл бэртэл авч үүний улмаас харьяалагддаг баг нь хохирол амсдаг аж. Үүнээс гадна ДАШТ-ийн уламжлал, үнэт зүйлийг үгүй ​​хийнэ гэсэн үндэслэлээр уг шийдвэрийг эсэргүүцэгчид цөөнгүй байгаа юм.

Тус холбоо нь ирэх 12-р сараас эхлэн улс орон бүрийн шигшээ багийн дасгалжуулагчдын оролцоотойгоор техник эдийн засгийн үндэслэл хийхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04