Darknet дээр мансууруулах бодис худалдаалдаг 150 хүнийг баривчилжээ
2021, 10 сарын 27. 16:410

АНУ-ын Хууль зүйн яамнаас мягмар гарагт мэдээлснээр тэд хууль зөрчин мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бусад төрлийн бодисыг Darknet дээр худалдаалдаг 150 хүнийг баривчилжээ.

Тодруулбал, Dark HunTor гэх ажиллагааны хүрээнд АНУ Австрали, Европын холбоотнууд, Холбооны мөрдөх товчоотой хамтран цахим орчны харанхуй гүнд хууль зөрчдөг этгээдүүдийг илрүүлсэн байна.

Хэрэгтнүүд Австрали, Булгар, Франц,Герман, Итали, Нидерланд, Швейцар, Их Британи болон Америк улсын иргэд байсан юм.

Darknet бол хуулиас гадуурх үйл ажиллагаа өргөнөөр явагддаг орчин бөгөөд тухайн бүсэд нэвтрэхэд тусгай броузер ашигладаг тул хууль хүчний байгууллагууд гэмт хэргийг илрүүлэхэд хэцүү байдаг гэнэ. Гэвч юутай ч тэд нийт 150 гэмт хэрэгтнийг илрүүлж, 31.6 сая ам.доллар бүхий мөнгөн тэмдэгт, криптовалютыг 234 килограмм мансууруулах бодисын хамтаар хураан авчээ.

Ажиллагаа нийт 10 сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд 200000 экстаси, фентаниль, оксикодони, гидрокодони, метафетаминийг ч мөн хураасан гэнэ.

Тийнхүү Dark HunTor ажиллагаа нь тухайн төрлийн гэмт хэргийн хүрээнд явуулсан хамгийн том ажиллагаагаар нэрлэгдэж байгаа юм. Улмаар 150 гэмт хэрэгтнээс 65 гэмт хэрэгтэн нь АНУ-аас баривчлагдсан байна.


Эх сурвалж: CBS News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35