Франц эр 4016 метрийн өндөрт хөөрсөн агаарын бөмбөлөг дээр зогсжээ
2021, 11 сарын 12. 15:130

Франц эр хандивын аянд мөнгө цуглуулахын тулд 4000 гаран метрийн өндөрт хөөрсөн агаарын бөмбөлөг дээр зогсжээ.

Өдгөө 28 настай Реми Оурард гэх эр өнгөрөгч лхагва гарагт газраас дээш 3637 метрийн өндөрт гаран зогсох төлөвлөгөөтэй агаарын бөмбөлгөөр хөөрсөн юм. Тийн хөөрсөн бөмбөлөг дээр гарч зогссон шалтгаан нь ховор төрлийн тархи булчингийн өвчлөлийг судлах судалгаанд зориулсан хандив босгох байжээ. Хандивыг Франц улсад жил бүр болдог Телетон аяны хүрээнд зохион байгуулсан бөгөөд 3637 гэх тоо нь Телетоны утасны дугаарын дөрвөн орон юм.

Улмаар Реми аавынхаа хамтаар хандивын үзүүлбэрийг эхлүүлж, газраас дээш 3637 метрийн өндөрт саадгүй гарсан ч агаарын бөмбөлөг улам дээш хөөрсөөр түүнийг 4016 метрийн өндөрт хүргэжээ.

Реми өмнө нь 2020 онд далайн түвшнээс дээш 1217 метрийн өндөрт гаран зогсож, дэлхийн рекорд тогтоогоод байсан ч энэ удаад 4016 метрийн өндөрт хүрснээр амжилтаа шинэчлэн тогтоосон юм.

Тэдний үзүүлбэр нийт 90 минутын турш үргэлжилсэн бөгөөд Реми 4016 метрийн өндөрт дүрс бичлэг хийж ч амжжээ.


Эх сурвалж: Fox 10

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35