Нидерланд, Дани улсууд Украинд “F-16”сөнөөгч онгоцны дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ
2023, 8 сарын 21. 13:170

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський Нидерланд болон Дани улсаас “F-16” сөнөөгч онгоц хүлээн авахаар болжээ.

Тодруулбал ерөнхийлөгч Зеленський Нидерландад айлчилж, ерөнхий сайд Марк Рюттетэй уулзсаныхаа дараахан хийсэн хэвлэлийн бага хурал дээр “F-16” сөнөөгч онгоцыг шилжүүлэх тохиролцоонд хүрсэн хэмээн мэдэгдсэн байна.

Ингэснээр одоогийн байдлаар 11 улс оролцож буй нисгэгч бэлтгэх сургалт дуусмагц “F-16” сөнөөгч онгоцнуудыг Украины Агаарын цэргийн хүчинд хүлээлгэн өгөхөөр болжээ.

Нисгэгч бэлтгэх тус сургалт хамгийн богинодоо хагас жилийн хугацаанд үргэлжилнэ хэмээн тооцвол ирэх оны эхээр сөнөөгч онгоцыг хүлээлгэн өгөх төлөвтэй байгаа юм.

Ерөнхийлөгч Зеленський Нидерландад айлчилсныхаа дараа мөн Дани улсад айлчилж, “F-16” сөнөөгч онгоцны дэмжлэг авахаар болсон гэдгээ хамтарсан мэдэгдэлээр дамжуулан олон нийтэд мэдээлэв.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35