ОХУ технологийн томоохон компаниудыг 2022 он гэхэд нутаг дэвсгэр дээр нь оффисоо байршуулахыг шаардлаа
2021, 11 сарын 24. 11:010

ОХУ технологийн томоохон компаниудаас 2022 он гэхэд нутаг дэвсгэр дээр нь салбар оффисоо байршуулан ажиллахыг дахин шаардлаа.

Тодруулбал, өнгөрсөн долдугаар сард хэрэгжиж эхэлсэн хуулийн хүрээнд Роскомнадзор телеком зохицуулалтын хорооноос гадаадын 13 компанийг Орос улсад оффисоо байгуулахыг шаардсан юм. Тус хууль нь өдөр тутамдаа 500 мянгаас дээш хандалттай гадаадын интернетийн компаниудыг хамрах бөгөөд дээрх 13 компанид бидний мэдэх Apple, Google, Meta, Telegram, Tiktok, Twitter зэрэг компаниуд ч багтжээ.

Хэдийгээр тэдгээр компаниудын зарим нь аль хэдийн Орос улсад салбар оффистой боловч хуульд зааснаар яг ямар чиглэлийн үйл ажиллагаа бүхий оффис хүсэж байгаа нь тийм тодорхой биш байгаа юм. Улмаар тэд шинэ хуулийн дагуу оффисоо байршуулахаас татгалзвал ОХУ-аас компаниудад үйл ажиллагаа явуулахыг хориглох, сурталчилгаа, дата цуглуулах, мөнгөн шилжүүлэг хийх зэрэг үйлдэлд нь хязгаар тогтоох арга хэмжээнүүдийг авах гэнэ.


Эх сурвалж: Engadget

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35