Иран улсын “Сорайя” хиймэл дагуул тойрог замд амжилттай хүрчээ
1 сарын 22. 1:381

Иран улс анх удаа өөрийн бие даан бүтээсэн хиймэл дагуулаа дэлхийн тойрог замд амжилттай хүргэсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Тус улсын төрийн мэдлийн IRNA агентлаг орон нутгийн цагаар 20-ны өдөр мэдээлснээр, Ираны Хувьсгалт гвардийн бүтээсэн хатуу түлшээр ажилладаг зөөгч пуужингаар хөөргөсөн “Сорайя” хиймэл дагуул дэлхийн гадаргаас 750 километрийн өндөрт орших тойрог замд амжилттай хүрсэн болохыг онцлов.

Энэ нь Иран улсын бие даан бүтээсэн хиймэл дагуул анх удаа дэлхийн гадаргаас 500 гаруй километрийн тойрог замд амжилттай хүрсэн явдал юм.

АНУ-ын тал өнөөдрийг хүртэл Иран улс хиймэл дагуул хөөргөж байгаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн үйлдэл төдийгүй цөмийн цэнэгт хошуугаар тоноглох боломжтой баллистик пуужинтай холбоотой технологийг хөгжүүлэх аливаа үйл ажиллагааг хийх ёсгүй гэж үзэж байгаагаа мэдэгдсээр ирсэн билээ.

Иран хиймэл дагуул хөөргөснөө баталгаажуулах хүсэлтэд АНУ-ын арми болон АНУ-ын Төрийн департамент ямар нэгэн хариу өгөхгүй байгааг Associated Press агентлаг мэдээлэв.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
1
0
0
2
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
202.126.88.154
   /
1 сарын 23. 16:38

Ямар Т1 уншдаг юм бэ...болиоч

Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01