Шийдвэр гаргах чадвараа хөгжүүлэх алхмууд
2021, 12 сарын 3. 10:000

Бид ажил дээрээ өдөр бүр л тодорхой хэмжээний шийдвэрүүдийг гаргаж байдаг. Өдрийн хоолондоо юу идэх вэ? эсвэл даргаасаа цалингаа нэмүүлье гэж асууж үздэг ч юм уу? гэх мэт том жижиг, тодорхой шийдвэр шаардсан асуудлууд хаа сайгүй л бий. Гэсэн ч хүн бүр шийдвэр гаргах чадвар сайтай байдаггүй. Зарим хүн төрөлхийн шийдвэр гаргах чадвартай байдаг бол зарим хүн өчүүхэн жижиг асуудлыг ч шийдвэрлэж чадалгүй гашилдаг.

Тэгвэл шийдвэр гаргах бэрхшээлтэй байвал бид танд цөөн хэдэн зөвлөмжийг хүргэе!

Тайван бай

Ихэнх асуудал тухай бүрдээ шийдэл шаардаад байдаггүй. Харин ч тодорхой бодох хугацаатай ирдэг. Тиймээс ямар, ямар шийдэл байгаагаа тунгаан бодож, харьцуулж үзэх боломжийг өөртөө олгосноор зөв шийдвэр гаргахад ихээхэн түлхэц болно.

Мөн та тайван байж, сайтар тунгаан бодсоноор сэтгэл хөдлөлдөө тулгуурлан буруу шийдвэр гаргах эрсдэл буурах юм. Тиймээс танд шийдэл хэрэгтэй асуудал гарч ирвэл “Би бодож үзэх хэрэгтэй байна” хэмээн хэлж хэвшээрэй.

Шийдвэрийн үр дүн ямар байхыг тооцох

Ямар, ямар шийдэл байж болох вэ гэдгийг тооцохоос урьдаар та ямар үр дүн хүсэж байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Ямар үр дүн хүсэж байгаагаа тодорхойлсон цагт шийдвэр гаргах илүү хялбар болно.

Давуу болон сул талуудыг харьцуулах

Бүх л боломжит шийдлийн давуу болон сул талуудыг жагсаан үзэх хэрэгтэй. Шаардлагатай бол дэвтэр дээр харьцуулаад бичиж ч болно.

Нөөц хувилбартай байх

Нэгэнт та давуу болон сул талуудыг нь жагсаагаад, хүссэн үр дүнгээ тооцчихсон байхад шийдвэр гаргах илүү хялбар. Улмаар таны гаргах шийдвэр дан ганц танаас бус өөр хүн, хүчин зүйлээс хамаарах болбоос нөөц хувилбартай байх нь шийдвэр гаргах явцыг хөнгөвчилж өгнө.

Туршлагаасаа үлгэрлэх

Урьд өмнө нь танд одоогийнхтой адил нөхцөл байдал үүсэж байсан бол тухайн туршлагаа эргэн санаж, тэр үед ямар шийдвэр гаргахад ямар үр дүнд хүрч байснаа эргэцүүлж болно.

Алдаанаасаа суралцах

Алдаанаасаа суралцаж, цаг алдалгүй алдаагаа залруулж байх нь сайн мэргэжилтэн болох үндэс. Тиймээс өмнө нь ямар шийдвэр гаргаж, юун дээр алдаж байснаа тунгааж, тухайн алдааг давтахгүй байх тал дээр анхаарснаар та хувь хүний хувьд илүү хөгжих болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
2
0
0
1
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04