Тоёота АНУ-д цахилгаан автомашины батарейны анхны үйлдвэрээ барихаар болжээ
2021, 12 сарын 7. 11:560

Японы автомашин үйлдвэрлэгч Тоёота компани АНУ-д цахилгаан автомашины анхны батарейны үйлдвэрээ байгуулахаар болсноо мэдэгдлээ.

Японы Киодо мэдээллийн агентлагийн 7-ны өдөр мэдээлснээр, Тоёота компани АНУ-ын Хойд Каролина мужийн Рандолф хотод 1 тэрбум 290 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий автомашины анхны батарейны үйлдвэр байгуулахаар болсон тухай өмнөх өдөр мэдэгдсэн байна. Тоёота энэ үйлдвэрт нийт дөрвөн үйлдвэрлэлийн шугам суурилуулж, 2025 оноос эхлэн жилд 800,000 цахилгаан машины батарей үйлдвэрлэх зорилт тавьсан байна. Мөн компанийн зүгээс тус батерейны үйлдвэрийн хүчин чадлыг жилд 1.2 сая ширхэг хүртэл нэмэгдүүлэх ба ингэхийн тулд цаашид дахин хоёр үйлдвэрлэлийн шугам нэмэх төлөвлөгөөг гаргасан ажээ.

Хойд Каролина муж болон Рандольф хотын захиргаанаас Тоёотагийн үйлдвэрийг татахын тулд 435 сая ам.долларын урамшуулал олгохоор тохиролцсон тухай Уолл Стрит Журнал сонин мэдээлэв.

Цахилгаан автомашины зах зээлд хожуу орж ирсэн тус компани Хойд Америкийн зах зээлд нэвтэрч байгаа энэ үед АНУ-д цахилгаан автомашины батарей үйлдвэрлэх үйлдвэрүүдийг татах өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй байна.

Солонгосын LG Energy Solutions компани 2010 онд General Motors (GM) компанитай хамтран АНУ-ын Охайо мужид цахилгаан автомашины батарей үйлдвэрлэх анхны үйлдвэрийг байгуулж байсан юм. Мөн Жоржиа мужид SK Innovation компани цахилгаан автомашины батерейны үйлдвэрээ байгуулж, өнгөрөгч 3-р сард туршилтын үйлдвэрлэлээ эхлүүлсэн билээ.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35