Зукерберг Японы ерөнхий сайдад бараалхан, дэвшилтэт технологийн талаар санал солилцжээ
2 сарын 28. 5:090

Азид хийж буй айлчлалынхаа хүрээнд Японд очоод байгаа Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг 27-ны өдөр Японы ерөнхий сайд Фумио Кишидатай уулзжээ. Тэд хиймэл оюун ухааны зэрэг орчин үеийн технологийн талаар санал бодлоо солилцсон тухай Kyodo News агентлаг мэдээлэв.

Мөн өдрийн үдээс хойш ноён Зукерберг Токио хотноо орших ерөнхий сайдын өргөөнөө зочилж, ерөнхий сайд Кишидад бараалхсан байна. Айлчлалын дараа тэрээр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Би ерөнхий сайд Кишидатай хиймэл оюун ухаан, технологийн ирээдүйн талаар үр дүнтэй, гайхалтай яриаг өрнүүллээ” хэмээн онцолжээ.

Тэрбээр 28-ны өдөр Өмнөд Солонгост айлчилж, тус улсын ерөнхийлөгч Юн Сок Ёльд бараалхах юм. Цаашлаад Энэтхэг улсыг мөн зорих аж.

Үүний зэрэгцээ, хагас дамжуулагч үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Тайванийн TSMC компанийн ТУЗ-ийн дарга Лю Дэ Инь өмнөх өдөр нь ерөнхий сайд Кишидад бараалхаж, Японы хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг цаашид ч дэмжин ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ. Япон болон Тайванийн "хагас дамжуулагчийн салбар дахь хамтын ажиллагаа”-ны бэлгэдэл болсон Кюүшюү арлын Кумамото дахь TSMC компанийн анхны үйлдвэр энэ сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн билээ. Тус үйлдвэр нь сард ойролцоогоор 55.000 ширхэг 12-28 нанометр процессын хагас дамжуулагчийг үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01