“Эмэгтэй Жобс” хэмээн нэрлэгдэж асан Элизабет Холмсыг гэм буруутайд тооцжээ
2022, 1 сарын 5. 1:500

Биовентур Теранос компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан Элизабет Холмс Цахиурын хөндийн түүхэн дэх хамгийн том залилан хийсэн хэргээр ял сонсохоор болжээ.

CNN зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн орон нутгийн цагаар 3-ны өдөр мэдээлснээр, АНУ-ын Калифорни мужийн Сан Хосе хотын шүүхийн 12 хүний ​​бүрэлдэхүүнтэй тангарагтны шүүх Холмст тавьсан 11 зүйл ангиас 4-н зүйл ангиар нь яллахаар болсон байна. Харин үлдсэн дөрвөн зүйл ангийг шүүхээс цагаатгаж, харин гурвынх нь дүгнэлт одоогоор шийдэгдээгүй байгаа аж.

Тэрээр анх 2003 онд 19 настай байхдаа АНУ-д анагаах ухааны гарааны компани болох Тераносыг үүсгэн байгуулжээ. Уг компани нь хурууны өндөгнөөс авсан хэдхэн дусал цусаар олон төрлийн өвчин тэр дундаа хорт хавдрыг оношлох боломжтой шинэлэг төхөөрөмж бүтээсэн гэдгээрээ олны анхаарлыг татаж байсан юм.

Холмс энэ ажилд анхаарлаа хандуулахын тулд тухайн үед сурч байсан Стэнфордын их сургуулийг орхисон билээ. Хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрээр Apple-ийн гүйцэтгэх захирал асан Стив Жобсыг санагдуулам хар өнгөтэй хоолойтой цамц өмссөн байжээ. Тухайн үед эмэгтэй стартап үүсгэн байгуулагч ховор байсан тул хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж, сэтгүүлийн нүүрэн дээр байнга гарахын сацуу түүнд "Эмэгтэй Стив Жобс" хэмээх хоч өгч байв.

Теранос 945 сая долларын хөрөнгө оруулалт босгож чадсан юм. Хэвлэл мэдээллийн магнат Руперт Мердок, Oracle-ийн үүсгэн байгуулагч Ларри Эллисон болон Уолмартыг удирддаг Уолтоны гэр бүл гээд хөрөнгө оруулагчдын алмайруулам жагсаалтаараа олны анхаарлыг татаж байсан цаг саяхан. Нэгэн цагт Tераносын зах зээлийн үнэлгээ 9 тэрбум долларт хүрч байжээ.

Гэвч нэгэн шүгэл үлээгч тус компанийн цусаар оношлох технологи нь хуурамч хэмээн илчэлснээр түүний кареер үгүй болсон юм. 2015 онд Уолл Стрит Журнал сонин эрэн сурвалжлах тайландаа дурдахдаа тэдний хөгжүүлж буй төхөөрөмжийн ажиллагаа нь тун эргэлзээтэй бөгөөд өөр компанийн цусны шинжилгээний төхөөрөмж ашигласан болохыг илрүүлсэн тухай онцолжээ.

2016 онд Тераносын хоёр жил гаруй хийсэн судалгаа үр дүнгүй болж, 2018 оны 6-р сард прокурорууд Холмс болон түүний хуучин найз залуу Теранос компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал (COO) нарыг хөрөнгө оруулагчид болон өвчтөнүүдийн залилсан хэмээн хэрэг үүсгэснээр компанийн үнэлгээ тэг болтлоо буурч, татан буугдах үйл явц эхэлжээ.

Прокурорууд түүнд 2018 онд яллах дүгнэлт үйлдсэн ч коронавирусын тархалт болон Холмсыг хүүхэд төрүүлсэнтэй холбогдуулан шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сард л эхэлжээ. Шүүх хурал дэлхий нийтийн анхаарлыг татаж 34-хөн хүний ​​багтаамжтай танхимд иргэдэд нээлттэй товлогдсон шүүх хурлыг сонирхохоор ирсэн хүмүүс 2 цагаас илүү шүүхийн үүдэнд дугаарлан зогсох тохиолдол ч гарч байжээ. Шүүх хурлын үеэр зураг авах болон бичлэг хийхийг хориглосон тул шүүх хурал бүр шүүх хурлыг биечлэн үзэхийг хүссэн хүмүүсээр дүүрэн байв.

Шүүх хурлын үеэр тангарагтангуудыг 3 удаа сольсны нэг нь шүүх хурлын үеэр судоку тоглож байгаад өөр тангарагтанд баригдсан бол нөгөө нь "Би буддын шашинтай хүн. Тиймээс түүнийг шоронд орж байна гэж төсөөлөх бүртээ сэтгэл зүйн асар их дарамтыг мэдэрч байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэн үүргээсээ татгалзсан байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр онолын хувьд түүнийг яллаж буй дөрвөн зүйл ангид тус бүрд нь 20 жилийн хорих ял оноон, 80 жил хүртэл хорих ялаар шийтгүүлж магадгүй гэж мэдээлсэн ч түүнд үүнээс бага ял оноох төлөвтэй байна.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35