Maersk компани дахин 3,500 ажилтнаа орон тооны цомхотголд оруулна
2023, 11 сарын 3. 19:320

Усан тээврийн үйлчилгээ явуулдаг Maersk компани дахин 3,500 ажилтнаа орон тооны цомхотголд оруулах болжээ. Тэдний хувьд энэ он гарахтай зэрэгцэн 6,500 ажилтнаа орон тооны цомхотголд оруулаад байсан юм.

Орон тооны цомхотгол хийж буй гол шалтгаан нь олон улсад усан тээврийн эрэлт буурч, үнэ буурч байгаатай холбоотой гэнэ.

Баасан гарагт Maersk компаниас мэдэгдсэнээр өнгөрөгч улиралд тэдний ашиг ойролцоогоор 8.5 тэрбум ам.доллароор буурсан гэсэн юм. Тэдний тайлбарласнаар олон улсад усан тээврийн эрэлт багассан нь инфляцын өсөлт хийгээд бодлогын хүүгийн өсөлттэй холбоотой гэжээ. Тодруулбал, инфляц өсөж, төв банкнууд инфляцын өсөлттэй тэмцэхээр бодлогын хүүгээ нэмснээр хүмүүсийн худалдан авах чадвар буурч, улмаар эрэлт багассан юм.

Тийнхүү орон тооны цомхотголыг хийсний дараагаар тэдний нийт ажиллах хүчийг 100,000 хүрэхгүй тоонд хүргэх гэнэ.

BBC сувгаас мэдээлснээр Maersk компани энэ ондоо багтаан орон тооны цомхотголд багтсан 2,500 ажилтнаа ажлаас нь чөлөөлөх бол үлдсэн 1,000 ажилтнаа ирэх онд ажлаас нь чөлөөлнө гэжээ. Ингэснээр тэд ирэх онд нийт 600 сая ам.долларын зардлаа танах ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35