НҮБ: Ази, Африк, Ойрх Дорнод дахь буурай орнууд хүнсний хомстолд орох аюултай байна
2022, 3 сарын 14. 11:220

НҮБ-ын хүнсний агентлагаас баасан гарагт анхааруулснаар, Орос, Украины дайнаас үүдэн буудайн импорт саатсанаар Ази, Африкийн хойд хэсэг, Ойрх Дорнод дахь буурай орнууд хүнсний хомстолд орох аюултай байна гэжээ.

Украин, Оросын дайн эхлээд өдгөө гурван долоо хоногийн нүүр үзэж байгаа энэ цагт олон улсын зүгээс Оросын эсрэг олон төрлийн хориг тавиад байгаа билээ. Харамсалтай нь ОХУ, Украин улсууд дэлхийн буудайн экспортын гуравны нэгийг бүрдүүлдэг учир үүсэж буй нөхцөл байдал буудайн импортод тулгуурлан эдийн засгаа хөгжүүлдэг буурай орнуудад хүндээр тусаж байгаа гэнэ.

Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Кү Донгюгийн хэлснээр, дайны хурцадмал байдал болоод хэчнээн хугацаанд үргэлжлэх зэрэг тодорхойгүй байдлаас үүдэн олон улсад хүнсний нийлүүлэлт тасалдаж, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа нь дэлхий дахины хүнсний аюулгүй байдалд заналхийлж байна гэсэн юм.

Түүнчлэн Украин улсад тариалсан буудайг ирэх зургадугаар сараас эхлэн хураах боломжтой болох ч дайны улмаас ард иргэд дүрвэж байгаагаас ажиллах хүчний нөөц хомстож байна хэмээжээ. Мөн ажиллах хүчин бүрдсэн ч Украин улсын хувьд дотооддоо хүнсний хямралд орохгүйн тулд хүнсний бүтээгдэхүүн гаргахгүй болсон юм.


Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35