Ойрын хугацаанд ОХУ-ын газрын тосны олборлолт 30 хувиар буурах эрсдэлтэйг анхааруулжээ
2022, 3 сарын 18. 11:440

Олон улсын эрчим хүчний агентлагаас анхааруулснаар, ойрын хугацаанд ОХУ-ын газрын тосны олборлолт 30 гаруй хувиар буурч, дэлхий дахинаа газрын тосны нийлүүлэлт тасалдаж болох нөхцөл байдал үүсжээ. Үүнээс зайлсхийх ганц арга нь Сайдын Араб болон бусад газрын тос экспортлогч орнууд олборлолтынхоо хэмжээг нэмэгдүүлэх юм.

Тэдний мэдэгдэж байгаагаар, ОХУ-ын хувьд газрын тосны экспортынхоо хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт бичигддэг ч Украин улсад үүсээд буй нөхцөл байдал, олон улсын хоригоос үүдэн дөрөвдүгээр сард тус улс өдөрт ердөө 3 сая баррель газрын тос гаргах хязгаарлалтад орж магадгүй гэнэ.

ОХУ Украиныг булаан эзлэхээс өмнө өдөрт 10 сая баррель газрын тос нийлүүлдэг байсан юм. Гэвч тэдний эл үйлдлийг эсэргүүцэх орнууд ОХУ-тай түншлэлийн харилцаагаа цуцалж, АНУ, Их Британи, Канад, Австрали улсууд тэднээс газрын тос импортлохоо больжээ. Улмаар тэдний энэ шийдвэр Оросын газрын тосны экспортын 13 хувьд шууд нөлөөлсөн юм. Тиймээс ОХУ газрын тосны олборлолтоо бууруулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн байна.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
2
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35