Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Америкийн Нью Йорк Таймс өдөр тутмын сонины мэдээлснээр, НҮБ-ын зүгээс Умард Солонгосын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг ОХУ үл харгалзан өөрийн улсад царцаасан Умард Солонгосын хөрөнгийн зарим хэсгийг битүүмжээс чөлөөлж байгаагаас гадна дотоодын банкнуудыг ашиглах зөвшөөрлийг олгосон байна.
Нью Йорк Таймс сонин АНУ-ын холбоотнуудын тагнуулын албан тушаалтнуудаас иш татан мэдээлснээр, ОХУ-ын дотоодын санхүүгийн байгууллагуудад битүүмжлэгдээд байсан Умард Солонгосын хамаарал бүхий 30 сая ам.долларын 9 сая ам.долларыг битүүмжээс чөлөөлөх зөвшөөрлийг Оросын тал өгсөн болохыг онцолжээ.
Умард Солонгосын дэглэм уг мөнгийг түүхий газрын тос худалдан авахад зарцуулна гэж тагнуулын албаныхан мэдэгдсэн байна.
Түүнчлэн Умард Солонгос хориг арга хэмжээний улмаас олон улсын санхүүгийн сүлжээг ашиглах эрхгүй болоод байсан билээ. Тэгвэл ОХУ энэхүү асуудлыг шийдвэрлэхэд туслахаа амласан гэх мэдээлэл ч байгаа юм.
Умард Солонгосын царцаасан хөрөнгийг битүүмжээс чөлөөлж, олон улсын санхүүгийн сүлжээг ашиглахад нь туслахаар тохиролцсон явдал нь тус улс ОХУ-д зэвсэг нийлүүлсний дараахан болж буйгаараа ихээхэн анхаарал татаж буй юм.
Эх сурвалж: SBS
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй