Si картаа хөнгөлөлттэй нөхцөлөөр захиалаарай!
2022, 4 сарын 25. 12:000

Голомт банк шинэ үеийн бүтээгч, манлайлагч залуучуудад зориулсан “See the future” уриатай Si картыг хэрэглээнд нэвтрүүлээд удаагүй байгаа билээ. Si карт нь хэрэглээнд нэвтэрсэн цагаасаа эхлэн харилцагчдаас өндөр үнэлгээ аваад буй юм.

Тиймээс Голомт банк 2022.04.25-05.06-ний хооронд Si картын шинэ харилцагчдад зориулсан хөнгөлөлттэй урамшууллыг зарлаж байна. Энэ хугацаанд Si Кредит картыг шинээр захиалсан тохиолдолд жилийн хураамжаас, Si Дебит картыг шинээр захиалсан тохиолдолд элсэлтийн хураамжаас тус тус 50% хөнгөлөх болно.

Салбар бүрийн манлайлагч залуус та бүхэн дижитал ирээдүйд хөтлөх Si картаа Голомт банкны салбар, тооцооны төвөөр үйлчлүүлэн эсвэл www.cards.mn вэб сайтаар зочлон захиалах боломжтой. Харин та тус картын нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол доорх линкээр нэвтэрнэ үү.

Si картын давуу тал:

  • Шинэлэг дизайн - Энэхүү карт нь минималист амьдралын хэв маягийг эрхэмлэгч залуу хүн танд зориулан хамгийн энгийн бөгөөд үнэ цэнтэй загварыг шингээв.
  • Харилцагчийн мэдээллийн нууцлал - Харилцагчийн овог, нэр болон картын дугаар зэрэг хувийн мэдээлэл картын нүүрэнд ил байрлахгүйгээрээ онцлогтой. Мөн зайнаас уншигч NFC технологитой ба мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг EMV технологийн чипээр хамгаалсан.
  • Хөнгөлөлт, урамшууллын Loyalty хөтөлбөр - Нийгэмд өөрийн байр суурийг олсон, хөдөлмөрч, бүтээгч залуу хүмүүст тохирсон хөнгөлөлт, урамшууллаар дүүрэн. Үүнд зөвхөн Si картын хэрэглэгчдэд тусгайлан зориулсан LOYALTY урамшууллаас эхлээд ирээдүйд өсөн нэмэгдэх олон төрлийн давуу талыг танд санал болгож байна.

Харилцагч та Голомт банкнаас гаргадаг картын талаар болон бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл авахыг хүсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт хандах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35