Ажил хаялтын улмаас General Motors компани хамгийн багадаа 200 сая ам.долларын алдагдал хүлээжээ
2023, 10 сарын 6. 11:500

Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн ажил хаялтаас болж General Motors компани 200 сая ам.долларын алдагдал хүлээсэн болохыг тооцоолжээ. Ажил хаялтын хамрах хүрээ өргөжиж, хугацаа уртсах тусам компаниудын хүлээх алдагдал ийнхүү улам нэмэгдэх төлөвтэй байна.

Bloomberg News агентлагийн орон нутгийн цагаар 4-ний өдөр мэдээлснээр, Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэл General Motors, Ford, Stellantis зэрэг АНУ-даа автомашин үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч 3 том компанийн эсрэг ажил хаялт зарлаад байгаа талаар онцолсон ба тэгвэл энэхүү ажил хаялт эхэлснээс хойш буюу сүүлийн хоёр долоо хоногийн дотор General Motors компанид учирсан хохирлын хэмжээ хамгийн багадаа 200 сая ам.долларт хүрсэн гэх тооцоог гаргажээ.

Ажил хаялт явагдаж байгаа Миссури дахь үйлдвэрт үйлдвэрлэгддэг пикап ангиллын ачааны автомашины борлуулалт буурсан тооцоолол дээр үндэслэн уг мөнгөн дүнг гаргасан байна. Компанийн зүгээс мэдээлснээр өнгөрсөн сарын 15-нд ажил хаялт эхэлснээс хойш Chevrolet Colorado болон GMC Canyon зэрэг хэрэглэгчдийн дунд нэр хүндтэй байдаг пикап ангиллын хоёр ч загварын борлуулалт дор хаяж 10 хувиар буурсан хэмээн онцлов.

Үйлдвэрчний эвлэл уг ажил хаялтын хамрах хүрээг улам тэлсээр байгаа тул үйлдвэрлэл зогссоны улмаас компанийн гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө цаашид ч нэмэгдэх нь гарцаагүй болоод байгаа юм. Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэл өнгөрсөн сарын 29-ний өдөр General Motors компанийн Мичиган дахь үйлдвэр болон Ford-ын Чикаго дахь үйлдвэрүүдийн ажилчдыг ажил хаялтад нэгдэхээр болсон тухай зарласан билээ. Тэгвэл ажил хаялтад нэгдэхээ мэдэгдсэн General Motors компанийн Мичиган дахь үйлдвэрт Chevrolet Traverse, Buick Enclave зэрэг борлуулалтаараа тэргүүлдэг спорт загварын автомашинуудыг үйлдвэрлэдэг аж.

Тус компанийн мөнгөн хөрөнгө өнгөрөгч 6-р сарын эцсийн байдлаар 38.9 тэрбум ам.доллар байв. Үүнтэй холбоотойгоор Bloomberg News агентлагийн онцолсноор “Ажил хаялтаас үүдэн үйл ажиллагааны хөрөнгөгүй болох эрсдэл ойрын хугацаанд лав ажиглагдахгүй” хэмээн дүгнэсэн байна.

Гэвч уг ажил хаялттай холбоотойгоор тус компанийн хувьцааны үнэ буурсаар байгаа юм. Тодруулбал Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй General Motors компанийн хувьцааны үнэ мөн өдөр өмнөх өдөртэй харьцуулахад 1.08 хувиар буурч, 31.04 ам.долларт хүрсэн байна. Ажил хаялт эхэлснээс хойш буюу өнгөрсөн сарын 15-наас хойш тус компанийн хувьцааны үнэ нийт найман хувиар унажээ. Цаашлаад он гарсаар өнгөрөгч хоёрдугаар сард нэгж хувьцааны үнэ 43.17 ам.долларт хүрч дээд амжилт тогтоож байсантай харьцуулахад даруй 28 хувиар унаад байгаа юм.

Үүний зэрэгцээ Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэл болон компаниудын удирдлага өнөөг хэр нь зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа ба аль аль нь өөрсдийн байр суурин дээр хатуу зогссон хэвээр байна. Тус үйлдвэрчний эвлэл ажил хаялтын хамрах хүрээг өргөжүүлсээр ажил хаялтад оролцож буй гишүүдийн тоо 25,000-д хүрсэн нь нийт гишүүдийн 17 хувийг эзэлж байгаа аж. Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн зүгээс ирэх дөрвөн жилийн хугацаанд цалинг хамгийн багадаа 40 хувиар нэмэгдүүлэх, цахилгаан автомашины үйлдвэрлэлд шилжих болсонтой холбоотойгоор ажилчдыг тогтвортой ажлын байраар хангах зэрэг шаардлагыг тавьж байгаа бол компаниуд цалинг 20 хувиар нэмэгдүүлэх саналыг тавьсаар байгаа юм.

Түүнчлэн үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн тэтгэвэр, эрүүл мэндийн тэтгэмжийг баталгаажуулах, цалинтай амралтын өдрүүдийг долоо хоногийн ажлын дөрвөн өдөр болгон нэмэгдүүлэх, түр ажилчин авахыг хязгаарлах, цахилгаан автомашины үйлдвэрлэлд шилжиж буй энэ эгзэгтэй үед ажлын байрыг хадгалах зэрэг шаардлагуудыг тавьж байгаа нь хэлэлцээрийг үр дүнгүй болгож буй аж. Автомашины салбарын зах зээлийн шинжилгээний S&P Global Mobility компани Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн зохион байгуулж буй ажил хаялтаас болж нэг өдөрт 3200 нэгж тээврийн хэрэгсэл зах зээлд нийлүүлэгдэж чадахгүй байна хэмээн тооцоолжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48