Шри Ланка улс үндэсний агаарын тээврийн компаниа хувьчлах тухай асуудлыг хэлэлцэх болжээ
2022, 5 сарын 17. 11:060

Даваа гарагт Шри Ланка улсын шинэ ерөнхий сайд Ранил Викремесингхэ тус улсын түүхэн дэх хамгийн ноцтой эдийн засгийн хямралыг даван туулах үүднээс алдагдалтай ажиллаж буй үндэсний агаарын тээврийн компаниа хувьчлах саналыг дэвшүүлжээ.

Түүний хэлснээр Шри Ланка улсын эдийн засгийн байдал тун хүнд нөхцөлд байгаа бөгөөд засгийн газраас гишүүдийн цалинг олгож, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ авахын тулд мөнгөн тэмдэгтээ дахин хэвлэхээс өөр аргагүйд хүрсэн гэнэ. Улмаар энэ оны эхээр дэд бүтцийн хөгжилд зориулан төсөвлөөд байсан мөнгийг ч нийтийн халамжид зориулан зарцуулах болсноо хэлсэн юм.

Ноён Викремесингхэгийн мэдээлснээр, Шри Ланка Эйрлайнс авиа компани 2020-2021 оны хооронд л гэхэд ойролцоогоор 123 сая ам.долларын алдагдалтай ажилласан бол 2021 оны гуравдугаар сарын байдлаар нийт алдагдал 1 тэрбум ам.долларт хүрсэн гэнэ. Тиймээс энэ их алдагдалтай компанийг хувьчлах нь засгийн газарт ирэх ачааллыг бага ч атугай бууруулах ажээ.

Түүнйи хэлснээр, “Бид Шри Ланка Эйрлайнс агаарын тээврийн компанийг хувьчиллаа ч энэ бол бидний давж туулах учиртай хохирол юм. Энэ бол онгоцон дотор хөл тавьж ч үзээгүй Шри Ланка улсын нэн ядуу иргэд ч горыг нь амсахаас өөр сонголтгүй алдагдал гэдгийг та бүхэн мэдэх хэрэгтэй” хэмээсэн байна.


Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35