Зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэх хэрээр цахилгаан автомашин үйлдвэрлэн нийлүүлэгч Lucid компани ч автомашиныхаа үнийг буурууллаа
2023, 8 сарын 7. 15:140

Бямба гарагт цахилгаан автомашин үйлдвэрлэн нийлүүлэгч Lucid компаниас мэдээлснээр тэд Air гэх тансаг зэрэглэлийн суудлын автомашинуудынхаа үнийг бууруулах болжээ. Ройтерс агентлагаас мэдээлсэн дагуу Lucid компани тус автомашиныхаа үнийг загвар, хүчин чадлаас нь хамааран 12,400 хүртэлх ам.доллароор бууруулж байгаа гэнэ.

Үүний шалтгаан нь АНУ-ын зах зээлд цахилгаан автомашин үйлдвэрлэн нийлүүлэгчид автомашиныхаа үнийг бууруулж, өрсөлдөөн нэмэгдэх болсонтой холбоотой ажээ.

Тийнхүү Lucid компаниас зарласнаар тэд Lucid Air загварын автомашиныхаа үнийг 5,000 ам.доллароор бууруулж, 82,400 ам.доллароор борлуулах болсон юм. Харин илүү хүчтэй Touring, Grand Touring загварын автомашинуудынхаа үнийг тэд тус бүр 12,400 ам.доллароор бууруулж, нэгжийн үнийг 95,000 ам.доллар болгожээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35