Элон Маск АНУ-ын эдийн засгийн хямралыг 18 сар орчим хугацаанд үргэлжилнэ хэмээн таамаглажээ
2022, 5 сарын 17. 17:342

Тэрбумтан Элон Маск АНУ-ыг аль хэдийн эдийн засгийн хямралд орсон хэмээн дүгнэж, бизнесийн байгууллагуудыг зарлага болон бэлэн мөнгөний урсгалаа сайтар ажиглаж байхыг анхааруулжээ.

Нэгдсэн улсын хувьд Холбооны нөөцийн сангаас инфляцын эрчимтэй өсөлттэй тэмцэхээр мөнгөний бодлогоо чангатгаж, бодлогын хүүгээ өсгөх болсноор эдийн засаг нь хямралд орж болзошгүй гэсэн болгоомжлол газар авах болсон билээ. АНУ-ын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд л гэхэд 1.4 хувиар буурсан бөгөөд үүний үндсэн шалтгаан нь худалдаа салбарын алдагдал ажээ.

Тэгвэл үүсээд буй нөхцөл байдлын хүрээнд Тесла корпорацын захирал Элон Маск мэдэгдэл хийсэн нь эдийн засгийн хямрал гэдэг тийм ч муу зүйл биш хэмээсэн бөгөөд тэрээр өдийг хүртэл компаниудаа удирдахдаа энэ мэт зүйлийг бишгүй үзсэн гэсэн юм.

Түүний хэлснээр, “Энэ бүхэн болоод л өнгөрнө. Дараа нь дахин сэргэх л болно. Би сайн хэлж мэдэхгүй юм, гэхдээ нэг жил эсвэл 12-18 сар үргэлжлэх байх” гэсэн юм.

Харин яагаад эдийн засгийн хямрал ийм давтамжтай явагддаг тухайд тэр, “Эдийн засгийн цэцэглэлт урд удаан хугацааны турш үргэлжилснээр хөрөнгийн буруу хуваарилалт явагдах хандлагатай байдаг. Улмаар мунхаг хүмүүсийн дээрээс мөнгөн бороо орж эхэлнэ.

Одоо бидний үзэж буй инфляцын өсөлтийн гол шалтгаан нь засгийн газраас бэлэн мөнгийг асар их хэмжээгээр хэвлэх болсонтой холбоотой. Үүнийг ойлгоход тийм ч ярвигтай биш. Венесуэл зэрэг улс энэ л жишгээр явсан” хэмээжээ.


Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
2
0
0
1
2
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
66.181.161.108
   /
2022, 5 сарын 18. 17:31

Америкийн иргэд зэвсэг сайтай.одоо өвгөн байденг зайлуулж улсаа аварах хэрэгтэй

Boldoo
   /
2022, 5 сарын 18. 11:32

Nice

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35