Евро бүсийн 11-р сарын ХҮИ сүүлийн 2 жил 4 сарын хугацаан дахь хамгийн бага түвшинд хүрчээ
2023, 12 сарын 1. 6:370

Евро бүсийн хэрэглээний үнийн индекс (ХҮИ) өнгөрөгч 11-р сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 хувиар өссөн байна. Энэ нь өмнөх сартай харьцуулахад өсөлт нэлээд удааширснаас гадна сүүлийн хоёр жил дөрвөн сарын хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт болжээ.

Европын холбооны статистикийн агентлаг Евростатын орон нутгийн цагаар 30-ны өдөр мэдээлснээр, Евро бүсийн ХҮИ өнгөрөгч 11-р сард жилийн өмнөхөөс 2.4 хувиар өссөн болохыг онцлов. Өнгөрөгч 10-р сард энэхүү үзүүлэлт 2.9 хувь байсантай харьцуулахад 0.5 нэгжээр буураад зогсохгүй 2021 оны 7-р сараас хойших хамгийн доод түвшинд хүрсэн нь нэ аж. Тэрчлэн санхүүгийн зах зээлийн 2.7 хувийн хүлээлтээс ч доогуур байв.

Мөн 11-р сард суурь инфляцын түвшин өмнөх сарын 4.2 хувиас 3.6 хувьд хүрч буурсан байна.

Инфляцын түвшин удааширч байгаатай холбоотойгоор бодлогын хүүг бууруулах магадлал цаашид өсөх төлөвтэй байгаа юм. Зах зээлийн таамаглаж буйгаар ирэх оны 4-р сард бууруулж магадгүй гэх хүлээлтийг үүсгээд байгаа аж. Энэ нь ирэх онд инфляцын түвшинг гурван хувьд барьж, улмаар 2025 оны эцэс гэхэд хоёр хувийн зорилтот түвшинд хүргэнэ гэсэн Европын төв банкны хэтийн төлвийн биелэлтэд тун ойрхон очоод буй хэрэг юм.

Eвропын төв банк өнгөрсөн оны 7-р сараас хойш бодлогын хүүгээ 10 удаа дараалан өсгөсөн ба өнгөрсөн сард анх удаагаа царцаасан билээ. Тодруулбал өнгөрсөн сарын 26-нд тус банк бодлогын хүүг жилийн 4.5 хувь, хадгаламжийн хүү болон ахиу зээлийн хүүг жилийн 4.0 болон 4.75 хувиар тус тус царцаасан юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35