DPA: Европын Холбоо Оросын бизнесменүүдийн 10 орчим тэрбум еврод дүйх хөрөнгийг царцаасан
2022, 5 сарын 25. 16:263

ХБНГУ-ын Дойчэ Прессэ Агентур буюу DPA мэдээллийн агентлагаас лхагва гарагт мэдээлснээр, дайн эхэлснээс хойших 91 хоногийн хугацаанд Европын Холбоо хоригийн арга хэмжээний нэг хэсэг болгон Оросын бизнесменүүдийн нийт 10 орчим тэрбум еврод дүйх хөрөнгийг царцаажээ.

Хоёрдугаар сарын хорин-дөрөвний өдөр ОХУ Украины Донбасс бүсэд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс үүдэн олон улсын зүгээс ОХУ болоод тус улсын олигарх, бизнесменүүдийн эсрэг хориг тогтоох болсон билээ. Улмаар хоригийн арга хэмжээний хүрээнд улс орнууд хоригт багтсан хүмүүсийн хөрөнгийг царцаах болсон юм.

Тийнхүү бизнесменүүдийн гадаад улс дахь тансаг зэрэглэлийн хөлөг онгоц, үл хөдлөх хөрөнгө хийгээд бусад хөрөнгийг царцаах болсноор өнгөрөгч дөрөвдүгээр сарын наймны өдрийн байдлаар Европын Холбоо нийт 6.7 тэрбум еврод дүйх хөрөнгийг царцаасан гэж мэдээлээд байсан билээ.

Тэгвэл лхагва гараг буюу тавдугаар сарын хорин-тавны өдрийн байдлаар энэ дүн 10 тэрбумд хүрсэн байна.

Ташрамд дурдахад өдгөө Европын Холбооноос хурааж авсан хөрөнгөө захиран зарцуулах хуулийн төслийг боловсруулж байгаа ажээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
Зочин
202.126.90.112
   /
2022, 5 сарын 25. 19:12

Европ устана гэлүү

202.21.108.210
   /
2022, 5 сарын 25. 17:44

Одооноос эхлэн Оросын олигархи тэрбумтнууд хэзээ ч Европод хөрөнгө оруулалт хийхгүй болсон. ААН байгуулах, үл хөдлөх хаусууд, үнэтэй машин, яахтууд худалдан авахгүй боллоо гэсэн үг. Европчууд өөрсдийгөө л дэгээдэж унагаагаад байна.

Б
202.126.90.128
   /
2022, 5 сарын 25. 17:04

Дайн эхэлж европ хүнгүй болох нь!?

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35