Африкийн Холбооны комиссын дарга: Африк тив бол Украины дайны гэмгүй хохирогч
2022, 5 сарын 26. 12:083

Африк тивд жил бүрийн тавдугаар сарын 25-ны өдөр “Африкийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэг билээ. Тэгвэл эл өдөр Африкийн Холбоо, НҮБ-ын өндөр албан тушаалтнууд дэлхий нийтэд хандан үг хэлжээ.

Үйл явдлын хүрээнд Африкийн Холбооны комиссын дарга Моусса Факи Махамат, “Орос, Украины хооронд өрнөж буй дайны гэмгүй хохирогч нь Африк тив болж байна. Энэхүү дайн дэлхийн геополитик, геостратегийн хэврэгхэн тэнцвэрийг алдагдуулж, манай эдийн засгийн хэврэг бүтцэд ч хүчтэй цохилт үзүүллээ.

Уур амьсгал, эрүүл мэндийн хямралын араас өдгөө дайнаас үүдэлтэй хүнсний хямрал тохиож байна. Хүнсний хямрал нүүрлэх болсон гол шалтгаан нь дэлхий дахинаа хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний хангамж хомстож, хүнсний бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж байгаатай холбоотой” хэмээсэн юм.

Африк тивийн ард иргэдийн хувьд коронавирусийн цар тахлаас үүдэн нэн ядуу түвшинд шилжсэн ч өдгөө дайнаас улбаатай үнийн өсөлтөөс шалтгаалан нөхцөл байдал бүр л хүнд болж байгаа ажээ.

Харин НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерресийн анхааруулснаар, “Энэхүү хямрал нь хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүч, бордооны үнийг эрчимтэй хөөрөгдөхөд хүргэж хоол тэжээл, хүнсний тогтолцоонд ноцтой үр дагавар дагуулж байна. Үүнээс үүдэн Африк тив ард иргэддээ хөрөнгө оруулахад шаардлагатай төсвийг бүрдүүлэхэд улам хэцүү боллоо” гэжээ.

Тийнхүү ярианы төгсгөлд тэрээр Африк тивийн гэрэлтэй гэгээлэг бүхнийг дурсаж, Африк тивийг “итгэл найдварын эх орон” хэмээн тодорхойлсон байна.


Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
37.48.3.183
   /
2022, 5 сарын 28. 13:40

Ene buhnii buruutan Nato Jo Baiden ter teneg jujigchin

66.181.161.99
   /
2022, 5 сарын 26. 15:52

Хөгшин байденд хэл.тэд л дайныг эхлүүлсэн тэдний ажил

Зочин
202.126.88.221
   /
2022, 5 сарын 26. 13:22

Зэвсэг нийлүүлж байхаар тийм л их хүнлэг юм бол Африкт хүнс нийлүүлээч Америк НАТО Европийн холбооны удирдагч нар . Оросыг эзэлж байгалийн баялагыг нь үнэгүй авах зүүднээсээ сэр

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35