Абу-Даби хот тэрбумтнуудыг даллан дуудаж байна
2023, 12 сарын 12. 22:250

Персийн булангийн эрэг дээр орших АНЭУ-ын нийслэл Абу-Даби хот сүүлийн үед дэлхийн тэрбумтнуудын сонирхлыг татдаг газар болжээ. Тодруулбал, тэрбумтнууд тус хотод тусгай зориулалтын компани (SPV) байгуулж, хөрөнгөө шилжүүлэх болсон байна.

M/HQ зөвлөх компанийн мэдээлснээр, одоогийн байдлаар "Abu Dhabi Global Market" (ADGM) чөлөөт бүс, санхүүгийн төвд ийм төрлийн 5 мянга гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа бол 2016 онд ердөө 46 компани бүртгэлтэй байжээ.

"ADGM бол тусгай зориулалтын компани байгуулахад маш тохиромжтой газар юм. Эдийн засгийн энэхүү чөлөөт бүс нь хүн бүр мэддэг боловч эрсдэлийг урьдчилан таамаглах боломжгүй Британийн Виржиний арлууд, Кайманы арлууд дахь чөлөөт бүсүүдтэй харьцуулахад эрсдэл багатай газар юм. Эдгээр арлуудаас, Маврики арлаас, түүнчлэн Сингапураас чинээлэг хүмүүс улам олноороо энд ирцгээж байна" гэж өмнө нь уг чөлөөт бүсэд ажиллаж байсан корпорацын зөвлөх Бхаскар Дасгупта ярилаа.

ADGM нь дүрмийн санд тавигдах шаардлага байхгүй, хувьцаа эзэмшигчдийн иргэний харьяалалтай холбоотой хязгаарлалт тогтоогоогүй, хувьцааг шилжүүлэхэд хялбар байдаг гэх мэт давуу талуудтай ажээ. Үүнээс гадна, том хөрөнгө оруулагчид урт хугацаагаар оршин суух эсвэл иргэншил авах боломжтой. Түүнчлэн хөрөнгөө гадаадын хууль тогтоомжийн элдэв шаардлага, хязгаарлалтаас хамгаалах баталгаа, АНЭУ-д үйлчилж буй давхар татвараас чөлөөлөх тухай гэрээний давуу талыг ашиглах боломжтой зэрэг нь тэрбумтнуудын сонирхлыг төрүүлдэг байна.

АНЭУ-ын эрх баригчдын зүгээс ОХУ болон тус улсын компаниудын эсрэг хориг арга хэмжээ аваагүй, үүний сацуу АНУ, Их Британи улс Оросын эсрэг хоригоо чангатгасан зэрэг шалтгаанаар 2015 онд нээгдсэн ADGM чөлөөт бүс нь сүүлийн жилүүдэд тэрбумтнуудыг татах болжээ.

Bloomberg-ийн мэдээлснээр, Binance-ийн гүйцэтгэх захирал асан Чанпэн Жао, дэлхийн хамгийн том хеж сан болох Bridgewater-ийг үүсгэн байгуулагч Рэй Далио, Оросын тэрбумтан Владимир Лисин нар уг чөлөөт бүсэд компаниудаа бүртгүүлжээ.


Эх сурвалж: Bloomberg/МОНЦАМЭ агентлаг/

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41