Дмитрий Песков: Олзлогдсон америкчуудыг цаазын ял сонсохгүй гэж баталж чадахгүй
2022, 6 сарын 21. 19:192

Даваа гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков NBC сувагт ярилцлага өгчээ. Ярилцлагад дурдсанаар ОХУ Украины газар нутаг дээрээс олзолсон Америкийн цэргүүдэд цаазын ял оноохгүй гэсэн баталгаа өгч чадахгүй гэжээ.

Russia can't guarantee that U.S. vets captured in Ukraine won't face the death  penalty

NBC сувгийн зүгээс ноён Песковт нэгэн асуулт тавьсан нь, тэдний олзолсон Америкийн хоригдлуудыг Айден Аслин, Шаун Пиннер, Брахим Саадоун(саяхан Бүгд Найрамдах Донецк Ардын шүүхээс цаазын ял сонссон хүмүүс) нарынх шиг тавилан хүлээгээгүй гэдэгт баталгаа өгч чадах уу? гэсэн юм.

Харин асуултын хариуд Дмитрий Песков “Би юунд ч баталгаа өгч чадахгүй. Энэ бол мөрдөн шалгах ажиллагааны дүнд шийдэгдэх асуудал” хэмээсэн байна.

Өнгөрөгч долоо хоногт The Daily Telegraph сонин АНУ-ын алба хаагч асан Александер Дрюке, Энди Хюн нар Харьков хотны ойролцоо олзлогдсон тухай мэдээлээд байсан юм. Улмаар АНУ-ын Төрийн албанаас иргэдийнхээ талаар ОХУ-тай хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлж, ард иргэддээ Украин улсыг зорихгүй байхыг хатуу анхааруулсан байна.

Kremlin press secretary says Geneva Conventions won't apply to two Americans  who feared capture in Ukraine


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
3
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
139.5.218.142
   /
2022, 6 сарын 21. 19:32

Фашист Путин, түүний тойрон хүрээлэгчид гээд бөөн хүн алах дон тусцан юмнууд байгаа бололтой.Для Фашистского лидера Россий Путина убивать американцев, это высшая наслаждения , наверно

202.126.88.202
   /
2022, 6 сарын 21. 19:41

Хуцаад байх юм. Хэн нь алах дон тусчихсан байгааг ялгаж салгаж сур. Чадахгүй бол цавиа маажаад хэвтэж бай

7 1
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35