Хятадад зорчих хөдөлгөөний оргил үе эхлэх гэж байна
1 сарын 26. 17:170

Хятадын ард түмэн Хаврын баярын үеэр бүх нийтээр амарч, төрөлх нутагтаа очиж халуун ам бүлээрээ цуглан шинэ оноо тэмдэглэдэг уламжлалтай. Энэ үеэр Хятадад зорчих хөдөлгөөний асар том давалгаа эхэлдэг.

Энэ жилийн Хаврын баярын галт тэрэгний зорчих тасалбарыг нэгдүгээр сарын 12-ны өдрөөс худалдаж эхэлжээ. Төрийн өмчит “Хятадын төмөр зам” компаниас мэдээлснээр, нэгдүгээр сарын 23-ны өдөр 18 сая 937 мянган тасалбар зарагдсан нь нэг өдрийн дээд үзүүлэлт юм. Тасалбар худалдаж эхэлсэн өдрөөс хойш 190 гаруй сая тасалбар зарагдсанаас 60 сая гаруй нь баярын өмнөх өдрүүдэд зорчих тасалбар ажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 159 хувиар өссөн тоо юм.

Агаарын тээврийн тухайд урьдчилсан мэдээллээр зөвхөн Бээжингийн нисэх онгоцны буудлаар өдөрт 180 мянга орчим зорчигч үйлчлүүлнэ. Хамгийн олон буюу 200 мянга гаруй аялагч ирэх хоёрдугаар сарын 8-нд зорчих тийз захиалжээ. Харин 10-наас хойш зорчигчдын урсгал бага зэрэг буурч, амралтын өдрүүд дуусахад үед буюу хоёрдугаар сарын 17 гэхэд дахин эрс нэмэгдэх төлөвтэй байна.

Хятадын иргэд дотоодын нислэгээр Санья, Хонконг, Харбин болон бусад аялал жуулчлалын бүсүүд рүү, олон улсын нислэгээр Япон, Тайланд зэрэг Азийн орнууд руу хамгийн олноороо зорчдог ажээ.


Эх сурвалж: CGTN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41