АНУ-д үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд үр хөндөлт хийлгэх хүсэлтэй ажилчдадаа замын зардлыг нь олгож байхаар журамлах болжээ
2022, 6 сарын 27. 12:020

АНУ-ын Дээд шүүхээс үр хөндөлт хийлгэх эрхийг цуцалснаар Дисней, ЖиПи Морган, Мета зэрэг томоохон компаниуд үр хөндөлт хийлгэх хүсэлтэй ажилчдадаа замын зардлыг нь олгож байхаар журамлах болжээ.

АНУ-ын хувьд үр хөндөлт хийлгэхийг улсын хэмжээнд хориогүй хэдий ч үр хөндөлт хийлгэх эрхийг цуцалснаар мужийн захиргаанууд өөрсдөө муж дотроо үр хөндөлтийг хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдэх эрхтэй болсон юм.

Улмаар дээрх компанийн ажилчид оршин суугаа муждаа үр хөндөлт хийлгэж чадахгүйгээс үүдэн өөр муж руу явах шаардлага гарах аваас тэд эрүүл мэндийн даатгалаар дамжуулан ажилчдадаа замын зардлыг нь олгох гэнэ.

Ройтер агентлагаас мэдээлснээр дээрх компаниудаас гадна АНУ-ын хөрөнгө оруулалтын салбарыг тэргүүлэгч Голдмэн Закс компани ч тэдэнтэй ижил журмыг батлах болсон байна.

Харин Амазон, Yelp, Ситигрупп компаниудын хувьд Дээд шүүхийн шийдвэр гарахаас ч өмнө энэ тухай журмыг баталсан юм.

Одоогийн байдлаар АНУ-ын нийт 13 муж үр хөндөлтийг хориглох хуулийн төслийг батлаад байгаа бол 20 гаруй муж үр хөндөлт хийлгэх эрхийг хязгаарлахаар төлөвлөж байгаа гэнэ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35