ХБНГУ-ын гадаад худалдааны тэнцэл сүүлийн 31 жилд анх удаа алдагдалтай гарчээ
2022, 7 сарын 6. 0:570

Украины дайн эхэлснээс хойш Европын хамгийн том эдийн засагтай орон болох ХБНГУ-ын гадаад худалдааны тэнцэл сүүлийн 31 жилд анх удаа буурсан тухай Wall Street Journal сонин мэдээлжээ.

Өнгөрөгч тавдугаар сард тус улсын экспорт өмнөх сараас 0.5 хувиар буурсан бол импорт 2.7 хувиар өссөн байна. Үүний нөлөөгөөр гадаад худалдааны тэнцэл 1 тэрбум еврогийн алдагдалтай гарчээ.

Энэ нь худалдааны тэнцэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 3.1 тэрбум евро, тавдугаар сард 12 тэрбум гаруй еврогийн ашигтай гарсантай харьцуулахад мэдэгдэхүйц буурсан үзүүлэлт юм.

Түүнчлэн 1991 онд хоёр Германыг нэгдсэнээс хойш байнгын өсөлттэй гарч байсан энэ үзүүлэлт үүгээр тасарч буй хэрэг болж байгаа юм.

Үүнийг өнгөрөгч хоёрдугаар сарын сүүлчээр ОХУ Украинд халдан түрэмгийлсний дараа эрчим хүчний үнэ огцом өссөнтэй холбоотой гэж шинжээчид үзсэн байна.

Тодруулбал өнгөрөгч тавдугаар сард тус улсын ОХУ-аас авсан импортын бүтээгдэхүүний хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54.5 хувиар өссөн бол ОХУ руу хийсэн экспорт 29.8 хувиар буурчээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35