АНЭУ-ын бизнесийн байгууллагууд ОХУ-ын нутаг дэвсгэрээс гарахгүй
2022, 7 сарын 14. 1:041

АНЭУ-ын Москва хот дахь элчин сайдын яамны Эдийн засгийн хэлтсийн дарга Ахмед Саийд Аль Кетбигийн хэлснээр тус улсын ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагууд Украинд үүсээд буй нөхцөл байдлаас улбаалан Оросын зах зээлийг орхих бодолгүй байгаа гэжээ.

АНЭУ-ын дипломатын хэлснээр, “Манай улсын хувьд ОХУ-тай үнэхээр бат бөх харилцаа холбоотой. Тиймээс бидний зүгээс ОХУ-ын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг өөрийн улсын компаниудыг үйл ажиллагаагаа зогсоох тухайд ямар ч шийдвэр гаргаагүй.

АНЭУ ОХУ-тай харилцаа холбоогоо улам бататгахаар хичээж байгаа.

Манай нутаг дэвсгэр дээр Орос компаниуд олноор үйл ажиллагаа явуулах болсонд бид маш баяртай байгаа бөгөөд цаашид ч тус улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам хөгжүүлнэ гэж итгэж байна” гэсэн юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
70
9
1
3
2
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Ц. Оюун
66.181.190.207
   /
2022, 7 сарын 16. 14:03

ЗӨВ ШҮҮ. ӨӨРСДИЙН ИТГЭЭ ЧАДАХ УЛС ОРНУУД ИЙМ Л БАЙХ ЁСТОЙ. БАЯР ХҮРГЭЕ.

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35