Тoyota компани 88 жилийн хугацаанд 300 сая автомашин үйлдвэрлэжээ
2023, 11 сарын 8. 4:240

Японы автомашин үйлдвэрлэгч Тоyota компани 300 сая дахь автомашинаа үйлдвэрлэжээ. Нэхмэлийн суурь машин үйлдвэрлэдэг компаниас 1935 оны 8-р сард автомашины салбар руу орж хамгийн анхны автомашин болох G1 загварын ачааны машиныг үйлдвэрлэснээс хойш буюу 88 жил 2 сарын хугацаанд энэхүү түүхэн амжилтыг бүтээж буй хэрэг юм.

Kyodo News болон Nihon Keizai Shimbun зэрэг Японы томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын орон нутгийн цагаар 6-ны өдөр мэдээлснээр, Тоёота компани энэ оны 9-р сарын байдлаар дотооддоо 180 сая 520 мянган ширхэг, гадны орон дахь үйлдвэрүүддээ 110 сая 960 мянган ширхэг машин үйлдвэрлэсэн болохыг онцлон тэмдэглэжээ.

Тус компани нь 2012 онд 200 сая дахь автомашины үйлдвэрлэснээ зарлаж байсан ба 11 жилийн дотор ийнхүү 100 сая автомашиныг нэмж үйлдвэрлэсэн байна.

Nihon Keizai Shimbun сонин “Энэ хугацаанд Тоyota компани 3.5 секунд тутамд нэг машин үйлдвэрлэсэн” болохыг онцлоод “Үүнээс гадна 100 сая дахь автомашинаас 200 сая дахь автомашин үйлдвэрлэх хүртэл 15 жил зарцуулж байсан” гэдгийг мөн нэмж дурджээ.

Үүний зэрэгцээ, Тоyota компанийн дэлхийн хэмжээн дэх автомашины үйлдвэрлэл, борлуулалт 2023 оны санхүүгийн эхний хагаст (2023 оны 4-р сараас 9-р сар хүртэл) 5 сая ширхэгийг давж, бүх цаг үеийн дээд амжилтыг эвдсэн байна. Дээр дурдсан хугацаанд 5.058.248 ширхэг автомашин үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.8 хувиар өссөн үзүүлэлт болсон аж.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01