Хойд Македон улс 17 жилийн дараа Европын холбоонд элсэх хэлэлцээрийг эхлүүлэхээр болжээ
2022, 7 сарын 18. 1:471

Европын өмнөд хэсэгт орших Балканы хойгийн Хойд Македон улс Европын холбооны нэр дэвшигчийн статусаа авснаас хойш бүтэн 17 жилийн дараа сая нэг тус холбоонд элсэх хэлэлцээг эхлүүлэхээр болжээ.

Ассошиэйтед Пресс агентлагийн орон нутгийн цагаар 17-ны өдөр мэдээлснээр, Хойд Македонын ерөнхий сайд Димитар Ковачевский өмнөх орой нь хэвлэлийн бага хурал дээр Европын холбоонд албан ёсоор гишүүнээр элсэх хэлэлцээ 19-ний өдөр эхлэх болно хэмээн мэдэгдсэн байна.

Ковачевский сэтгүүлчдэд хэлэхдээ "17 жилийн дараа бид Европын холбоонд элсэх хэлэлцээний үйл явцыг эхлүүлэхээр боллоо. Энэ бол түүхэн алхам юм" гэжээ.

Хойд Македон улс 2005 онд Европын холбооны нэр дэвшигчийн статусаа албан ёсоор авсан ч Болгар зэрэг гишүүн орнууд эсэргүүцсэн байр суурьтай байсны улмаас хэлэлцээ ийнхүү удаашралтай явагдсан аж.

Учир нь тус улс зүүн талаараа хиллэдэг Болгартай шашин шүтлэг, түүх, хэл яриагаараа ижил төстэй боловч газар нутгийн маргаан, үндэстний цөөнхийн зөрчилдөөний улмаас тийм ч сайн харилцаатай байдаггүй юм.

Гэсэн хэдий ч сүүлийн үед Хойд Македонын парламент Европын холбоонд элсэх үйл ажиллагааг түргэтгэх зорилгоор Болгарын талтай харилцаагаа сайжруулах арга хэмжээг авч, зөвшилцөлд хүрэн эсрэг талын саналыг хүлээн авснаар байдал саяхан өөрчлөгдсөн байна.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны дэвшүүлсэн энэхүү санал нь Хойд Македон улс Болгар гаралтай Македончуудыг үндэстний цөөнх гэдгийг хүлээн зөвшөөрч, үндсэн хуульд тусгах зорилготой байсан юм.

Хойд Македонын Парламентад 16-ны өдөр болсон энэ талаарх санал хураалтаар 120 гишүүдийн 68-ынх нь саналыг авснаар уг тогтоолыг баталжээ. Эрх баригч Зүүний хүчний холбооны 61 гишүүд дэмжсэнээс гадна Албанын цөөнхийн намаас дэмжлэг авсан аж. Харин сөрөг хүчнийхэн санал хураалтад оролцохоос түдгэлзэж, эсэргүүцлээ илэрхийлж хурлыг орхин гарсан юм.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
202.126.88.107
   /
2022, 7 сарын 18. 7:01

Европ нийлж бөөгнөрч байгаад устахна дээ . Бөөндөө устахад хурдан юм даа

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35