АНУ Иранаас хураасан 1.1 сая сумыг Украин руу илгээжээ
2023, 10 сарын 5. 16:530

Лхагва гарагт АНУ-ын Төв командлал буюу Центкомоос мэдэгдсэнээр тэд өнгөрөгч онд Иранаас хураасан 1.1 сая сумыг Украин улс руу илгээсэн гэжээ.

АНУ-ын Төв командлал буюу Центкомын хувьд Ойрхи Дорнод дахь цэргийн үйл ажиллагааг хянаж байдаг бөгөөд тэдний хэлснээр төдий тооны сумыг өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Йемен улсыг зорьж байсан хөлөг онгоцноос хураасан гэсэн юм.

Центкомоос мэдэгдсэнээр тэд сумнуудыг өнгөрөгч даваа гарагт Украин улсад шилжүүлсэн гэнэ. Харин сумны төрлийн тухайд тэдний өгүүлснээр ЗХУ-ын үеийн винтов болон хөнгөн пулемётод ашигладаг 7.62мм калибрын сум байжээ.

Үйл явдлын хүрээнд BBC сувгаас тайлбарласнаар, ийн шийдвэрлэх болсон шалтгаан нь сүүлийн үед Украины холбоотнууд тус улсын сумны хэрэглээг гүйцэхээр хэмжээний их сум үйлдвэрлэхэд ихээхэн хүндрэлтэй тулж байгаагаа илэрхийлсэнтэй холбоотой гэсэн байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18