Францын эрчим хүчний яамнаас дэлгүүрүүдэд агааржуулагч ажиллуулж байгаа үед хаалгаа хаахыг зааварлажээ
2022, 7 сарын 25. 11:240

Франц улсын экологийн шилжилтийн яамнаас эрчим хүчний хэрэглээний хүрээнд хоёр ч журам батлах болжээ. Тодруулбал, яамны зүгээс эрчим хүчний зохисгүй хэрэглээг танах үүднээс неон гэрэлтүүлгийн хэрэглээг хязгаарлах болсон бөгөөд тус улсад үйл ажиллагаа явуулж буй дэлгүүрүүдийг агааржуулагч ажиллуулж байх үедээ хаалгаа хаахыг шаардсан байна.

Экологийн шилжилтийн сайд Агнес Панниер Руначер “Журнал ду Диманш” буюу ням гарагийн сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлснээр, эдгээр журмыг Францын зарим бүс нутагт аль хэдийн мөрдөж эхэлсэн бол удалгүй улс даяар мөрдөх гэнэ.

Улмаар агааржуулагч ажиллуулж байгаа үед дэлгүүрийнхээ хаалгыг нээлттэй орхисон тохиолдолд 750 хүртэлх еврогоор торгох юм.

Хатагтай Руначерын тодорхойлсноор агааржуулагч асаалттай байхад хаалгаа нээлттэй орхих нь утгагүй хэрэг гэсэн байна.

Тийнхүү ойрын хугацаанд холбогдох яамнаас эрчим хүчний зохисгүй хэрэглээг танах тогтоолыг батлах юм.

Мөн тэдний зүгээс зар сурталчилгааны самбарын гэрэлтүүлгийг шөнийн 01:00 цагаас үүрийн 06:00 цагийн хооронд унтраах тухай хоригийн хамрах хүрээг тэлэх болсон байна. Гэхдээ энэхүү хориг нь нисэх буудал болоод галт тэрэгний буудлуудад хамаарахгүй ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04