Ойрхи Дорнодод болж буй үйл явдлаас үүдэн олон улсын зах зээлд газрын тосны үнэ өсөх болжээ
2023, 10 сарын 9. 15:380

Даваа гарагт Азийн зах зээлд нэг баррель газрын тосны үнэ 3 гаруй ам.доллароор өсжээ. Үүний шалтгаан нь Израиль улс болон Палестины исламист Хамас бүлэглэлийн хоорондох цэргийн мөргөлдөөн хурцадмал байдалд шилжиж, олон улсын зүгээс газрын тосны нийлүүлэлтэд санаа зовних болсонтой холбоотой юм.

Үйл явдлын хүрээнд Ройтерс агентлагаас мэдээлснээр даваа гарагт Брент Крюдын түүхий газрын тосны үнэ баррель тутамдаа 3.10 ам.доллароор өсөж, нийт 3.67 хувийн өсөлттэйгөөр нэг баррелийн үнэ нь 87.68 ам.доллартой арилжааг нээжээ. Харин Уэст Техас Интермедиатын түүхий газрын тосны хувьд нэг баррелийн үнэ 86.05 ам.долларт хүрсэн нь 3.94 хувь буюу бараг 4 хувийн өсөлттэй байсан бөгөөд баррель тутамдаа нийт 3.26 ам.доллароор өссөн байна.

Бидний мэдээлж байсан дагуу Палестины исламист Хамас бүлэглэл өнгөрөгч бямба гарагт Израилийн өмнөд нутгийг онилон нийт 2,500 гаруй пуужин харваж, гэнэтийн дайралт хийсний улмаас өдгөө дайралтад өртөж амиа алдсан хүмүүсийн тоо 1,100 даваад байгаа билээ. Тэгвэл олон улсын зүгээс эл мөргөлдөөнийг Ойрхи Дорнодын тав дахь дайн болж өргөжиж магадгүй хэмээн анхааруулах болсноор олон улсын зах зээлд газрын тосны үнэ хурдацтай өсөж байгаа нь энэ юм.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35