АНУ: Каспер гудасны компани ямар ч нөхцөлд унтах чадвартай хүмүүсийг ажилд авч байна
2022, 8 сарын 8. 15:390

Америкийн гудасны брэнд Каспер ямар ч нөхцөлд унтах чадвартай, мэргэжлийн нойрсогч нарыг ажилд авч байна. Тодруулбал, тус орон тооны хувьд ажил дээрээ унтах нь хүлээн зөвшөөрөгдсөн асуудал бус харин гүйцэтгэх үндсэн үүрэг юм.

Ажлын зараас үзвэл “Каспер Нойрсогч” орон тоонд бүртгүүлэх хүн нь гудасны брэндийн дэлгүүр болоод гэнэтийн бүх л нөхцөлд унтах ёстой гэнэ.

Харин нойрсогч сэрүүн үедээ хэр сайн унтсан тухайгаа бусдад хуваалцсан сошиал медиа контент бэлтгэх ёстой ажээ.

Тийнхүү ажил горилогчдын материалыг энэ сарын 11-ний өдрийг дуустал хүлээн авах юм. Харин тавигдах шалгуур нь ямар ч нөхцөлд унтдаг, аль болох их унтах хүсэлтэй, юу ч болж байсан унтаж л байдаг хүн байх ёстой гэж заасан байна.

Ташрамд дурдахад энэхүү орон тоонд тэнцвэл ажилтан унтсаныхаа төлөө цалин авч, Каспер брэндийн бүтээгдэхүүнээс хүссэн бүтээгдэхүүнээ авч хэрэглэн, өөрийн хүссэн цагаар ажиллах гэнэ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35