Binance биржийн шинэ гүйцэтгэх захирлаар Ричард Тенг томилогджээ
2023, 11 сарын 22. 18:100

Мягмар гарагт криптовалютын хамгийн том бирж Binance-ийн гүйцэтгэх захирал Жао Чанпен албан тушаалаасаа огцорсон билээ. Тэгвэл лхагва гарагт BBC сувгаас мэдээлснээр түүний албан тушаалыг Тенг Ричард гэх эрхэм хүлээн авах болжээ.

Сингапур улсын иргэн ноён Тенгийн хувьд хоёр жилийн өмнө Binance компанид нэгдэж, тус биржийн Сингапур дахь үйл ажиллагааг хариуцсан гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэгэн юм. Гэхдээ тэр тус албан тушаалдаа нэг их удаагүй бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сард биржийн Европ, Ази, Ойрхи Дорнод, Хойд Америкийн үйл ажиллагааг хариуцсан бүсийн захирлаар томилогдож байжээ. Тэгвэл Тенг Ричард уг албан тушаалаа хүлээн авснаас хойш ердөө 7 сарын дотор биржийн гүйцэтгэх захирал болсон байна.

BBC сувгаас мэдээлснээр ноён Тенг нь Сингапурын Мөнгөний хэрэг эрхлэх газар, Сингапурын Бирж, Абу Дабигийн Глобал Зах Зээл гэх байгууллага зэрэгт ажиллаж байсан туршлагатай нэгэн ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35