АНУ-ын хамгийн том лити үйлдвэрлэгч: Литийн нийлүүлэлтийн хомсдол 2030 он хүртэл үргэлжилнэ
2022, 8 сарын 8. 23:190

Цахилгаан автомашины батарейны гол түүхий эд болох литийн хомсдол 2030 он хүртэл үргэлжилж болзошгүйг анхаарууллаа.

АНУ-ын лити үйлдвэрлэгч Albemarle компанийн гүйцэтгэх захирал Кент Мастерс хэлэхдээ, лити үйлдвэрлэгчид урт хугацаанд системийн асуудалтай тулгараад байгаа бөгөөд нийлүүлэлтийн хомсдол 7-8 жил үргэлжилж болзошгүй хэмээн онцолсныг гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд орон нутгийн цагаар 7-ны өдөр мэдээлжээ. Albemarle компанийн хувьд АНУ-д одоогоор бүртгэлтэй хамгийн том лити үйлдвэрлэгч юм.

Литийн үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ сайжруулж хөгжүүлэлт хийхэд төдийлөн хангалттай хөрөнгө байхгүйн дээр литийн олборлох технологийн хөгжүүлэлт нь төсөөлж байснаас их хугацаа шаардагдаж байгаа зэрэг нь гүйцэтгэх захирал Мастерсийн хэлж буй удаан хугацааны асуудлын жагсаалтын хамгийн эхэнд бичигдэж байна.

Литийг давстай ус, хатуу чулуулаг, шавар зэргээс гаргаж авдаг бөгөөд одоогоор давстай уснаас гаргаж авах арга дээр голлон хөрөнгө оруулалт төвлөрч байгаа аж. Голдман Сакс зэрэг зах зээлийн зарим шинжээчид лити олборлох технологи сайжирч байгаа тул литийн нийлүүлэлт хоёр жилийн дараа мэдэгдэхүйц нэмэгдэх төлөвтэй байгаа хэмээн өмнө нь мэдэгдэж байсан юм.

Гэхдээ Albemarle компанийн ерөнхийлөгч Эрик Норрис нийлүүлэлтийн хэтийн төлөвийн хэмжээг арай дэгсдүүлж таамаглаж байна гээд тус салбарын олборлолтын технологи нь төсөөлж байсан шиг хурдан ахиц дэвшил гарахгүй гэдгийг онцолсон билээ. Өнгөрсөн хугацаанд ч литийн үйлдвэрлэл ихэнхдээ эрэлтээс бага байсан бөгөөд зарим тохиолдолд бодит үйлдвэрлэл хүлээгдэж байснаас бүр 25 хүртэл хувиар бага байсныг тэрээр тэмдэглэв. Норрис нэмж хэлэхдээ литийн үйлдвэрлэгчдэд инноваци, технологи хөгжүүлэлт тал дээр анхаарах хангалттай хөрөнгө байхгүй байгаад асуудал оршиж байна гэжээ.

Олон улсын эрчим хүчний агентлаг ч өнгөрсөн сард гаргасан тайландаа литийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь урт хугацааны төсөл гэдгийг онцолсон юм. Тус агентлагийн мэдээлснээр литийн уурхайн бүтээн байгуулалтад техник, эдийн засгийн үзүүлэлтээс бодит үйлдвэрлэлд шилжих хүртэл багадаа 6 жил, ихдээ 19 жил хүртэл хугацаа шаардагддаг хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Тус тайланд дурдаснаар улс орон бүрийн засгийн газрын зүгээс гаргасан цахилгаан автомашины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нүүрстөрөгчийн хий ялгаруулалтыг бууруулах зэрэг төлөвлөгөөг гүйцэтгэхэд 2030 он хүртэл дэлхий даяар нэмж 60 лити үйлдвэрлэгчийг үүсгэн байгуулах хэрэгтэй гэж тооцоолжээ.

Үүнийгээ дагаад ч автомашин үйлдвэрлэгчдийн дунд литийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулах өрсөлдөөн ширүүсч байна. Тухайлбал Stellantis болон BMW зэрэг томоохон автомашин үйлдвэрлэгчид энэ жил литийн стартапуудад хөрөнгө оруулсны дараахан General Motors (GM) саяхан лити үйлдвэрлэгч Rivent компанид 200 сая ам.долларыг урьдчилгаа хөрөнгийг өгсөн байна. Ингэснээр Rivent компани 2025 оноос хойш зургаан жилийн хугацаанд GM компанийг литийн гидроксидоор хангах аж.

Литийн үнэ 2020 оны эхэн үетэй харьцуулахад даруй найм дахин өсөөд байгаа юм. Хэдийгээр сүүлийн үед эдийн засгийн хямрал үүсч болзошгүй гэсэн болгоомжлолоос үүдэн зэс зэрэг гол түүхий эдийн үнэ буураад байгаа энэ нь литийн ханшинд төдийлөн нөлөөлөөгүй байна. Тиймээс ч Albemarle компани энэ жилийн орлогын таамаглалаа гурван удаа өсгөөд байгаа юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35